Page 99 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 99

99   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Нэгэн өчүүхэн махбодыг өгүүлжээ.

               Эрдэнэт хүний бие олдошгүй,
               Энэ махбод бүтсэн нь гайхамшиг
               Өвчин тахал гаднаас халдахад
               Эсэргүүцэх махбод дотроос байлдана

               Ардын цэрэг хил хязгаарт сууж
               Өдөр шөнөгүй манана
               Цусны цэрэг судлын амсар сахиж
               Агшин хоромгүй сэргийлнэ

               Хүний зүрх чөлөө завгүй цохино
               Биеийн цус түүнийг дагалдан гүйнэ
               Нэгэн өчүүхэн нян ирвэл
               Мянган нөхдийг дуудан тэмцэнэ

               Түмэн бодис гайхамшигтай
               Хүнээс илүү ухаантай,
               Түүнийг мэдэх нь бэрхтэй
               Шинжлэх ухааны судлалтай
               Хэн ч гэж өөрөө мэдэхгүй амьтан
               Чиний биеийг хамгаалах атал
               Хүн чи өөрийн биеэ
               Өвчнөөс юунд үл сэргийлнэ
               1935 он


                                                  МАНИЙГ ХЭН АЛНА

               Харгис өшөөтөн дайсан
               Хутга буугийн зүйл
               Хор идээний хөнөөл
               Цөм манийг илтэд ална
               Харин түүнээс хэцүү
               Харагдах үзэгдэх юмгүй
               Гасалгаж зовоож байгаад
               Хайргүй алдаг өвчин буй
               Барьж болох биегүй
               Байцаах шийтгэх эрхгүй
               Дэлхий дээр дураар сэлгүүцэж
               Тохиолдсон хүнийг сөнөөнө
               Үүнийг сайхан мэдээрэй
               Өөрөө сайхан сэргийлээрэй
               Түүнийг захирах газар нь
               Эрүүлийг хамгаалах гэгч буй шүү
               1935 он




               ЦАХИМ НОМЫН САН
   94   95   96   97   98   99   100   101   102   103   104