Page 104 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 104
104 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
ДӨЧИН ХОЁР ХУВИАР
Өвгөн Балдан өвдөөд таван сар болов
Энэ ламыг залж, тэр ламаар гүрэмдүүлсээр
Барьж суусан ганц гэрээ хүртэл
Барьцаанд бэлэглэхээр шийдэв
Баруун Гандан, Зүүн хүрээ,
Байдаг газраар явж үзэв
Өвчин ч улам ихэддэг,
Халуун ч улам нэмэгддэг
Ганц эмгэн гаслахаас өөр үггүй үлдэв
Ядуу өвгөн ѐолохоос илүү үггүй болов
Арга барагдаж амьсгал давхцаж байтал
Хорины дарга орж ирээд
Хурдан докторт очих хэрэгтэй
Хувь заяа бий болбол эдгэрч болно гэхэд
Докторт очив
Дотоод гадаад эрхтэн бүгдийг үзэв
Дотрын өвчин гэмгүй, гэмгүй
Долоо хоног дотор эрүүл болно гэв
Должин эмгэн хөл газар хүрэхгүй болов
Докторын үг санаанаас гарахгүй байв
Дөчин хоѐр хувиарын халуун
Дөнгөсөөр байж гучин найм болов
Өвгөн Балдангийн өвчний нян үхэж дуусав
Өнөөх доктороос илүү эрдэнэгүй болов
1935 он
НЭГЭН ДУСАЛ ШҮЛС
Анаа дацангийн үүд нээгдэж
Арван зүгээс буянтан хурав
Түшлэг, олбог, жавдан хүртэл
Бурханы шавиуд суудал барив
Хэнгэрэг, цан, бүрээ бишгүүр хангинан
Хижиг өвчний гамшгийг арилгах болов
ЦАХИМ НОМЫН САН