Page 109 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 109

109   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хэчнээн их зовдгийг би бас төсөөлнө
               Хөөрхий туйлын тэнэг сэтгэл ээ!
               Хүний сэтгэл эрх дураар юм аа!
               Түүнийг хөнөөж хэмжээлж огт үл болно.
               Муу биеийг эзлэн дарангуйлаад
               Мөн түүнийг төөрүүлэх ч магадгүй, тэгшлүүлэх ч магадгүй
               Хэрэв сэтгэлээ цатгалан байлгая гэвэл,
               Сайн сайхан огт үл бодогтун
               Орхиж чадахгүй болоод хэтэрхий бодвол
               Хоосоор чамайг зовоохоос юуны өөр өө!
               36.8.15. Шөнийн 1 цагт бичив.




                                                    ТҮҮХИЙН ШҮЛЭГ


               Манай монгол улс маш эртний улс аа,
               Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
               Гэгээн мянган жилээс, бид энд оршсоор,
               Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор,

               Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
               Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
               Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
               Хянган уулын тэндээс, тэнгэр уулыг тулсан,

               Энэхүү Хүннүгийн улс, хоѐр мянган жилийн тэртээ,
               Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
               Ромын улсыг хүрч, европ дахиныг сандруулсан,
               Өөрийн дурсгалт зүйлээ, монгол орондоо хоцоргосон,

               Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
               Тюрк, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
               Харь хязгаар газарт, Хятан улсыг байгуулсан,
               Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан,

               Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
               Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
               Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
               Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсан

               Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
               Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа,
               Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
               Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяа





               ЦАХИМ НОМЫН САН
   104   105   106   107   108   109   110   111   112   113   114