Page 107 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 107
107 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
3
Хай, хөөрхий шагшравч хожимдож
Хайран хорвоо, хойд энгэрийг түшээд
Хасын царай, хонгор бие
Ертөнцийн нүднээ хагас хугас болов.
1935 он
ЭНДҮҮ ХҮН
Алс талын уудам хөндийд адуу мал бэлчсэн нь
Хуудуу Дамдины шүлсийг асгаруулна
Тасалж туугаад шавх гуядахад
Танхай эрийн баярын магнайд хөлс бөмбөрнө
Хот газар авчраад худалдахад
Хосгүй эр ширхэггүй торгоор гоѐно
Ховдог хомхой нь илрэхэд
Хуулийн нүд алгасалгүйгээр тасална
1935 он
ГЭРГИЙ ХҮҮХДЭЭСЭЭ ХАГАЦАХУЙ
Нимгэн зөөлөн зүрхэнд минь
Ширүүн хур асгарна
Миний гүн зовлонг
Хэн хэрхэн мэднэ
Эцэг эх хоѐулаа,
Энхрий охинтой гурвуулаа
Эндүүрч хоомгойдож бодвол
Энэ гурвуулангийн зовлоон
Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх юмгүй юм гэж үү?
Сар шиг охиноо ширтэж,
Санааны чамайгаа гайхна
Ганц охиноо бодоход
Хайрлах сэтгэл ундарна
Гаслант орчлон ийм тул
Хаанаас түүнийг тусална
ЦАХИМ НОМЫН САН