Page 112 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 112

112   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               -Зүгээр, ядарч байна.
               Дараагаар би буруу харж хэвтэн, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд цааш бодов.
               Манай тогооч «Ай» хэмээгээд гарч одов.
               Нэг цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно арай хийж нэг сэдэв олсон бөгөөд
               юу хэмээвээс наймдугаар сарын гучны Бямба гариг гэсэн нь болзоо тавьсан өдөр
               болмой. Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар байж тохирох тул лав тийм
               газар уулзах гэсэн юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэгудаа шалгаж
               үзвээс наймдугаар сарын Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул, даруй яаравчлан
               босмогц: «Морийг барь, эмээллэ» хэмээн тогоочид хэлбэл, түүний бие өмнөөс их
               нүд гаргаж, «Яасан данжаад» хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод «Ай
               эмээллэсэн ба шүү» хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй ташуурыг
               аван, шаламгайлан гарч, морин дээр мордсон хойно боловч аль зүгт одох ба
               «Харанхуй хад» хэмээгч нь ямар ертөнцөд оршиж байхыг огтхон ч мэдэхгүй тул,
               дэмий л мориныхоо хоѐр чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов. Үүнд манай
               тогооч хажуугаас «Ай явахгүй яасан? Юу мартсан?» хэмээн үглэж баймой. Гэтэл
               миний морь удаан зогсоход хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш
               тэмүүлэн тогтож ядахад жолоогоо султгавал тэр баруун өмнө зүг алхлав. Үүнд би
               нэг зэрэг бодоод морины хаашаа чиглэсэн тэр зүг шууд явав. Түүнээс нэгэнт
               мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан бөгөөд хүн амьтан үзэгдэхгүй
               цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй, сэтгэл уйтгарлах нь хязгаарлашгүй.
               Морь хэдийгээр ихэд хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуйяа
               салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар, хэд хэдэн ухааг давж, хужир ба
               бударгана элбэгтэй нэг цайдам газар хүрч очвоос, дөрвөн зүгт юу ч үзэгдэхгүй,
               харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай байв. Санамсаргүй хүрч
               ирсэн зэрлэг цөл газрын байдал төдий л тааламжгүй. Дэмий л гайхамуй. Намрын
               салхи сэржигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ.
               Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий талд төөрөх
               нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотогнож, хамар нь хуухинахад сэр хийтэл
               цочиж ийш тийш ажиглавал, тэртээ хажууд нэг амьтан явна. Юу ч болов очьѐ
               хэмээн шууд давхин ойртвоос, «үнэг буюу чоно буюу аль танигдахгүй нэг амьтан
               улам цааш зугтаамой. Морийг ташуурдаж довтолсоор гүйцэн очвоос, үнэг ч бус,
               чоно ч бус, харин нэг нохой явмуй. Өмнө ба хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ
               шарваад, баруун зүг удирдан явахыг үзвэл айлын нохой бололтой, ангийн ч нохой
               байдалтай тул, цангасандаа лав нэг хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж, хойноос
               нь дагалдан шогшив. Чингээд цайдмаас холдон нэг ухааг давбал, газрын байдал
               их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар бөгөөд тэртээ баруун хойд
               талд өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан үзэгдэнэ. Нохойны
               явах нь алгуур болоод удалгүй нэг толгой тойрмогц, цаана нь нэг хар овоохой
               харагдав. Гадуур нь нэг ч малгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэг настай хар хүн
               гарч ирээд нохойгоо даллан дуудаж амуй. Миний бие хагас өдөр хээр явсан нь
               хэдэн сар аян хийсэн мэт болж, бие зүдрэн, санаа галирсан тул, айл гэрийг үзэхэд
               амраг Инатай учирсан адил баярлаж морио тушаад оров. Хар хүн дагалдан ороод,
               зүүн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр
               хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илү
               настай бөгөөд илгэн дээл өмсөж суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд
               их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчинд үстэй дээлээр нэг хучаастай хэвтэж




               ЦАХИМ НОМЫН САН
   107   108   109   110   111   112   113   114   115   116   117