Page 114 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 114

114   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               болгов.Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг
               чөтгөр санагдаж, эрлэг тамын орон бодогдоно. Түүнээс бороо улам ширүүдэж дуу
               ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айх цочих нь нэн
               олшров. Урагш явъя хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах аргагүй, гэдрэг
               буцъя хэмээвээс замаас нэгэнт төөрчээ. Дөрвөн зүг туршивч, хад асга
               харанхуйлан хашиж, сүүхийлцэн хэртхийлгэхээс өөргүй. Хэдийгээр Харанхуй хад
               хэмээх нэр нь газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч, ийм оронд энхрий
               Ина хэрхэн орших аж. Тиймийн тул даруй мориноос бууж, хэзээ нар мандахыг
               хүлээнэ. Гэтэл морь нэгэнт үргэн харанхуй хадны дунд хангинтал янцгаах дуу
               ясанд тултал жихүүцүүлэхэд нэг амьтан тулж ирснийг мэдсэн боловч ихэд цочсон
               тул нэгэнт мэдрэл зайлжээ. Нэлээн удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн
               хүний дээр тавьсан буй, унтсан ба зүүдэлсэн ба гэртээ буюу хаана буйг мэдэхгүй
               цочин босож үзвээс янаг охин Ина хажууд зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу
               охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой.
               -Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш явахыг мэдэхгүй байтал
               тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэг зэрэг бодож итгэснээр чамайг
               олж ирэв.
               -Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү харанхуй хадны газар чармайн
               намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд чанга
               тэврэлдэж үнсэлдэв.
               Харанхуй хадан дунд хашралтай бөгөөд аюултай
               Харин түүний байдлыг хасын охин сонирхмой
               Яруу найраг хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
               Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой
               1930 он




                                                 ЛАМБУГАЙН НУЛИМС


               Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ѐсыг сахисан гэвш
               Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран
               тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй
               Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны
               шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи
               тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж
               явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон
               хувраг бөгөөд сэтгэл зөөлөн, чанар хөнгөн болохыг хэдийнээ ажиглан таниад,
               хувилгаан адил нэг аргыг олж, ламын дэргэд зогсож, зовлонтой бөгөөд бахардсан
               царай гарган: «Ламбугай өршөө, манай хөгшин эх өвдөөд үхэхийг хүлээж байнам.
               Хичээж манайд морилж, ном айлдаж хайрлана уу?» гэсэнд лам: Зүүн хүрээнд
               хуралд очиж явна. Энэ удаа амжихгүй. Өөр нэг ламыг залсугай» гэсэн боловч, Иүй
               Бай-хуа сандарсан байдлыг гаргаж, дахин давтан зовлонт үгсийг тоочин,
               элдэвчлэн гуйхад, аргагүй болж бас ч бахардсан байдлыг үзвэл, барьц ихээхэн
               өгөх биз санаж, ном уншихаар хүүхнийг дагалдан, түүний гэрийн зүг одов. Зуны
               цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, баасны үнэр ханхлах нь




               ЦАХИМ НОМЫН САН
   109   110   111   112   113   114   115   116   117   118   119