Page 108 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 108

108   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хайртай амраг хурц аа!
               Хагацах өдөр бас буй
               Хоѐр сэтгэл гаравч
               Гурван зүрх хайчлагдахгүй

               Миний нэгэн сэтгэл
               Чиний хатан санаа
               Охины төрөлх мэдрэл
               Хэн нь хэзээ түрүүлнэм.
               1936 он





                                                        БИД ХОЁР

               Бид хоѐр энэхүү ертөнц дээр хамгийн өчүүхэн амьтан
               Бид хоѐр орчлонгийн долгиноо учралдаад түүнийг
               дагалданхөвнө
               Бид хоѐр ямар ч догшин ширүүн халивч гар гараан алдахгүй бол
               манай заяа тэр
               Би хаана төрөв? Чи хаана төрөв?
               Бид хоѐр монгол оронд төрж түүний усаар угаагдсан
               Бид хоѐр бие биеэ хэдийнээс таньсангүй боловч эрж олов
               Бид хоѐрыг хэн ч уулзуулсангүй
               Бие биеэ үзээд харьцан янаглаж нийлэлдэв
               Би чамд хайртай болов. Чи надад хайртай болов
               Бид хоѐрын сэтгэл хэзээд нэгэн ямхын дотор хослов
               Бие биеэсээ холдвол өлсөнө
               Бид хоѐрын өчүүхэн зүрх
               Бид хоѐрт юу ч хэрэггүй
               Гагцхүү янаглал гэдэг нэгэн үнэтэй юм би.
               Би чамайг гэнэ, чи намайг гэнэ
               Бид хоѐр ертөнц дээр ангир шувууны адил явнам
               Бид хоѐрын сэтгэл
               Бие биеэ үзвэл даруй цадна
               Би хоѐр орчлонг сонирхохгүй
               Гагцхүү ижилдсэн сэтгэлээ хайрлалтай яа.
               Миний гүехэн сэтгэл өлсөнө
               Тэгээд бас амтыг сонгон олж ядна
               Ай юунаас болов?
               Ямар юм идэхээ хэлж үл өгнө
               Гагцхүү амаа ангалзан тэмүүлнэ
               Хэмжээ хязгааргүй орчлон биш үү.
               Түмэн зүйлийн өнгө цацран гялалзана
               Үнэнийг үзэх гэрч бас олдохгүй
               Үзүүргүй бэлчсэн хүсэл гэгч тэр мөн




               ЦАХИМ НОМЫН САН
   103   104   105   106   107   108   109   110   111   112   113