Page 105 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 105
105 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Ард түмний эрүүл энхийн тулд
Рашаан адисалж аврал буув
Буяны мөрийг түм түмээр үйлдэв
Бурханы шавиуд рашааныг тарнидав
Дээд ламаас доод лам хүртэл тарнидаж байтал
Гавж Галсангийн бие муудан ханиалгаж байсан болов
Буянд гамшиггүй гэж бодовч
Бузар шүлс сүрьеэгийн нянг нулимав
Удсангүй түмэн хүнд сүрьеэ тархаж
Нэгэн дусал шүлснээс алтан амиуд сүйдэв
Шинжлэх ухааны эмнэлэг довтлон хүрч
Мянган хүний аминд оров
1935 он
АРВАН ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨ
Насан залуу монгол хөвгүүн хурдан хээрийг унаж
Наранд борлож уулын бэлд ойртоно
Найган зугаацах навч цэцэг жигдэрч
Идэр эрийн сэтгэлд бодлого төрүүлнэ
Аавын үлдээсэн өв хөрөнгө мал байдаг болоосой
Адуулж маллаад өсгөж суухсан
Ээжийн хураасан эд хогшил байдаг болоосой
Эвлүүлж эдлэн баяжиж суухсан
Өндөр хад л хажууд сэмхэн ажиглаж
Өөрийн эзэн гэртээ чимээгүй муу санана
Өвгөн буурал эцэг эх минь
Өглөө үдэш бодогдож
Өнчин сэтгэл, хоосон биеийг гутаана
Арван мянган адууны дэлийг чичивч
Аминд ноогдох нэг ч үгүй
Ардаг тарган болтол адуулавч
Авч эдлэх эрх мэдэлгүй
Хөлстэй дээл мөрөн дээр миний хувь
Хөрст дэлхий хөл дор миний тэр
Хүмүүжих газар эзний хаяа
Хөөгдөх өдөр хэзээ ч болзошгүй
Эзгүй тал ширтэн сэтгэл бухимдана
Эзний таргыг харж, нүд өвдөнө
Эрхэм дээдсийн царайг зусардаж тайтгаруулна
Энэ бие эрхгүй хөсөр орхигдоно
Ингэж яваад насыг барна
Энэ насны үйл гэж бодож
ЦАХИМ НОМЫН САН