Page 103 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 103
103 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
Бүх орчлонг бүрхэхэд
Хэднийээс сэргийлсэнгүйн харгайгаар
Хөөрхий охин өвдөв
Эмзэг зөөлөн бие нь
Хөдөлж чадахгүй болов
Энхрий хөөрхөн охин
Гаслангийн орноо хэвтэв
Өөрийн нүүрийг толинд харж
Үе үе шүүрс алдана
Орчлонгийн царайг хэрхэн үзэхээс
Ичгүүрэн, байн байн бухимдана
Толь шиг царай нь барайж
Жигшмээр хирдхиймээр үзэгдэнэ
Тунгалаг нүд нь үүлтэж
Үзэшгүй болжээ
Урьдах үзэсгэлэнг санах бүр
Хүн бүхэн гашуудна
Урьдаас тариулсангүйн харгайгаар
Ийм болсон нь гэмшилтэй.
1935 он
ӨЛЗИЙТ ӨВЧИН ГЭГЧ
Нас хорин тавхан атал
Ярны шатыг төгсгөөд
Нахиу хамраар шагнуулаад
Ямба тушаал өндөрлөжээ
Арван хэдтэй яртсанаа
Айхтар гайхуулж ярина
Эмнүүлж аргалуулж явсангүйгээ
Эрэлхэг баатар болгоно
Өнгө царай нь өөрчлөгдөөд
Үг өгүүлэх нь хувираад байтал
Өлзийт өвчин яр гэж
Өөрөө бас сайшаан өгүүлнэ
Ийм л буруу тийм л ташаа
Энэ мэт хүн бас л олон ажээ
Юутай хайран залуу нас
Эс сэргэмжилбэл ийм болдог ажээ
1935 он
ЦАХИМ НОМЫН САН