Page 100 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 100
100 СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
РАШААН
Газрын хол, хөрсний гүнээс гарсан
Ганболд амтыг чанар болгон шингээсэн
Тунгалаг сайхан рашаан ус ертөнцөд үнэлэгдэн
Туул голын орчим комбинатын дэргэд ундарчээ
Эрхтэн мэдрэлийг сувилан чадах эрдэмтэй
Зүрх судсыг шинэтгэн чадах шимтэй
Шинэ мандсан засаг төрд ашигтай
Шинжлэх ухаан тус нэмэртэй
Ийм нэгэн тунгалаг рашаан ундран ундарч
Тийм сайхан шим эрдмийг агуулан чадаад
Улаанбаатар хотын урд тал
Улсын их үйлдвэрийн дэргэд
Түмний сэтгэлийг баясган
Мянганы биеийг засна.
1935 он
НЯНГИЙН ЯРИА
Нэгэн хуй салхин дотор
Ярны бөөн нян оршин
Яарсан сандарснаар
Хөдөө зүг давхиж явна
Гэтэл өмнөөс нь
Гэдэсний өвчний нян
Угтан учирч мэндлээд
“За нөхөр хаана очно” гэнэ
Ярны нян: “Орон хотод очих газаргүй болоод
Одоо хөдөө сэлгүү газар очиж амьдаръюу гэж явна
Хүрээ гэдэг чинь маньд бэрхтэй болоод байна
Хүний цусанд эм хийж, манийг алаад байх болов” гэнэ
Гэдэсний өвчний нян санаа алдан өгүүлрүүн:
“Ай ай, нөхөр минь тэгвэл яадаг билээ
Хөдөө газар ч бас тийм болоод байна
ЦАХИМ НОМЫН САН