Page 94 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 94

94   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр




               Сайн дураа хүрвэл буян ном, бурхныг ярина
               Сайн өдрүүд тохиолдвол сархад нанчид зооглож
               Сайхан бүсгүйг санан санан давхиж
               Сайвар морь, жороо морийг хослуулан эдэлнэ

               Шашны ѐсыг баримтлан нөгчсөн ханьгүй
               Санасан хүслийг журамлан самуун сэтгэлд автана
               Санваар сахил үнэнийг үзүүлсэн зүйлгүй
               Самууны үр, өвчний өртөө болжээ.
               1935 он




                                                    ХАЙРАН ХАМАР


               Халдварт өвчин ярны нян
               Хамрын ноѐн нурууг нурааж,
               Харанхуй нүх, хагархай сорви болгон
               Харах нүднээ гутамшиг болов

               Дуран хоѐр нүд нь алаглаад
               Дун цагаан шүд нь яралзаад
               Цав цагаан царай нь гялалзаад
               Цаст өндөр уул мэт хамартай байхад

               Харсан хүний сэтгэлийг хөдөлгөж
               Хавьтсан хүний зүрхийг чангааж
               Тангад, хятад таван хэлний хүнд
               Даанч гэмгүй гэгдэж явсан нь

               Харин бүүр ч больж
               Харъяа гэвэл нүд муу
               Хазъя гэвэл нүдгүй
               Хамар гэвэл харанхуй нүх

               Уйлавч тусгүй
               Гаславч нэмэргүй
               Гагцхүү мөрөөдөх нь
               Хайран хамар болжээ.
               1935 он




                                                    ГАНГАН ХҮҮХЭН






               ЦАХИМ НОМЫН САН
   89   90   91   92   93   94   95   96   97   98   99