Page 92 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 92

92   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр





                                            ЭРҮҮЛЭЭР ХҮМҮҮЖИХ НЬ ИЙМ


               Хаврын найртай улирал ирэхэд бургаасны зулзага
               цоморлигийн дотроос
               Бултайн цэцэглэж зугаацахаар одогчдын сэтгэлийг
               маажилна
               Харгисын суртлаас мултарсан эх бяцхан хүүхдийг
               өлгийгөөс гармагц
               Цэцэрлэгийн дотор аваачиж, түүний наадахыг үзээд баясна

               Хувьсгалын үед төрсөн хүүхдүүд, хүүхдийн цэцэрлэгт хүмүүжиж
               Хөөрхөн дүгрэг царай нь хөрсжөөд хоѐр хар нүд нь тормолзоно
               Хол ойроос ирсэн хөгшин залуу хүмүүс тэд нарын
               бужигналдахыг үзээд
               Хүн бүгд өхөөрдөн инээмсэглэж энэ хүүхдийг магтан
               тэр хүүхдийг гайхна
               Тэнгэрийн нар цэв цэлийн, гэгээн нар ойртон тусахын
               тааламжтайд
               Тэдгээр хүүхдүүд цэцэрлэгийн дотор цугларан наадаж, ариун
               агаарт эрүүл энхээр хүмүүжнэ

               Элдвийн өнгөтэй эрвээхэй хоосон агаарт ийш тийш нисэхэд
               Хоѐр гурваар зэрэглэн, хойноос нь хөөцөлдөх нь
               цогтой бөгөөд эрэмгий.
               Хувьсгалын байдлын хүмүүжилд дэрвэлзэж байгаа хоосон ядуу ардын
               хүүхэд тэд нарыг
               Эцэг эх, ах, эгч нар нь үзээд, бахархаж хүүхэд төрвөл даруй хүргэн авчирна

               Хойчийг залгамжлагч пионерийн дүү нар болох
               Хорьдугаар зууны хүмүүжилтэй тэд нарыг
               Үзэх бүрий өхөөрдөж харах бүрий бахархан
               бодох бүрий сайшаана би
               1935 он




                                                    БИЕИЙН ТАМИР

               Чийрэг биеийн бэхлэг булчин, зангирам үеэ гүйцээгээд
               Долгилом насны цалгилах чадал бүрдэх чанартаа хүрэв
               Зуны цагийн баясгалант өдрийн цэнхэрлэх тунгалаг агаарт
               Чөлөөт үеийн бадрангуй зохилт сайхан өдөр өө

               Уянгат хөгжмийн хангинах эгшиг бүгдийн зоригийг хөгжөөж




               ЦАХИМ НОМЫН САН
   87   88   89   90   91   92   93   94   95   96   97