Page 93 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 93

93   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Урьхан салхины сэрүүцүүлэх урсгал дэлхийн амьсгалыг амсуулан
               Баясгалант далавчийн тунгалаг өнгө огторгуйд тодорч
               Бахтай идэрчүүдийн царайд баярын солонго татна

               Энх саруул эрхэм биеийг тамираар шалгаж
               Эрүүл чийрэг жаргалантай оршихыг үүрд эрхэмлэн
               Эртний алдарт эрийн наадам эрийн хүчийг үзүүлэн
               Эрүүл царай эрчимт биес нийтийн сэтгэлийг хөдөлгөнө

               Цэвэр эрүүл, чийрэг төгөлдөр биед өвчин үл хүрнэ
               Цэнгэл жаргал баяр тэргүүтэн эрүүл хүнд хэрэгтэй
               Хүн төрөлхтөнд эрүүл явахын нөхцөл болсон
               Эрхэм арга махбодын сайжрал биеийн тамирыг судалъя
               1935 он

                                        ЯР ӨВЧНИЙ ДЭЛГЭРДЭГ ШАЛТГААН

               Сэтгэлийн жаргал, биеийн цэнгэлийг эрхэмлэн
               Сайн үйлс зөв хүмүүжлийг мартсан
               Хүний ѐсыг хуурмагаар тэвчиж цээрлэсэн
               Эхнэргүй эрчүүд хэчнээн болбол төдийгөөр
               Янаг амрагийн ѐсыг гажуудуулан явсаар
               Яр өвчний үрийг олноо тарааж
               Мянган хүний эрдэнэт биеийг сүйтгэн
               Түмэн хүний ухаан мэдрэлийг гэмтээнэ
               Ноѐд, баяд, хутагт хувилгаад цэнгэн жаргаж
               Иргэд данжаад найрлан баясан цэнгэсээр
               Үзэсгэлэнт охид, жавхлант бүсгүйчүүдэд
               Өчүүхэн нян ярыг үрийг тавиад
               Жаргалант орны жавхлант ардуудад
               Зовлонгийн үр, өвчний хөрөнгийг үлдээжээ
               1935 он





                                                    ДЭГЖИН БАНДИ

               Шар өнгийн торгон дээл дээр
               Хүрэн өнгийн дурдам ороож
               Шав хийсэн залуу эр
               Шашны өмсгөлийг өмсжээ.

               Хөгшин эмгэд, настай өвгөдөд хувраг гэгдэж
               Хүүхэд нялхас, залуу идэрчүүдэд банди гэгдсээр
               Хүний ѐс суртлыг мэдэхийн эрхгүй номлож
               Хөндлөн сууж, морь гуядан, зах дээр зугаацна




               ЦАХИМ НОМЫН САН
   88   89   90   91   92   93   94   95   96   97   98