Page 80 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 80

80   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Өөрийг нь түлээд алав
               Нөхдийг нь эрээд гарав
               Өвчтэй хүн дээр очив
               Эмч доктор гарав
               Хатгаж эмийг оруулав
               Хамаг нян хордов
               Бүдүүн ламаас айсангүй
               Бүсгүй сувилагчаас айв
               Дордог жинсрэгт түлэгдсэнгүй
               Дусал эмэнд сөнөөгдөв
               Сургуулийн газар баригдав
               Эрүүлийг хамгаалахад хүргэгдэв
               Ингэж явсаар сөнөв
               Тэгж байх нь зүйтэй
               1935 он




                                                  АР ЯНХНЫ ШУУДАН


               1. Өглөөний нар сая гарч уур цан оргилно
               Өргөн чөлөөгөөр нэг ч хүн үл үзэгдэн нохой бас унтаж байна
               Өнөөх хар хүн дамнуурчны гудамжнаас сүүмэлзэн гарч ирээд
               Өлбөлзөн сөлбөлзөн алд дэлмээр алхана.
               2. Өвлийн хүйтэн хангинаж байтал, дан сармай дээлтэй
               Өрөөсөн гараа өвөртөө хийж, нөгөөх гартаа бас таяг барьжээ
               Өргөө гэр нь хаана вэ гэвэл, хүрээ нийт, хороо даяар
               Өчигдөр шөнө хэнийд хонов гэвэл, Хуар хүүхний халуун ханзан дээр

               3. Харанхуй шөнөөр явахад дадалтай, ханцуйдаа гэрэлтэй, хармаандаа хутгатай
               Гудамжны нохой дайравч гөлөөг гэвэл түүнийг таниад буцна
               Хөгшин хүнийг хуурч чадна, хүүхэд хүнийг айлгаж ч чадна
               Хүүхэн хүнийг хөөж ч чадна, эхнэр хүнийг эргүүлж ч чадна

               4. Нүдэндээ том гэгчийн дүгрэг шил хийж, хүнтэй уулзвал хөмсгөө зангидна
               Нүүртээ бага бага оо тавьж, хүүхэн уулзвал бас жаахан духи үнэртүүлнэ
               Хийдэг ажил нь юу вэ гэвэл хэсэх, тэнэх хэрэлдэх, зодолдох хааяа хааяа
               Хичээл эрдэм нь аль гэвэл хүүхэн мүүхэн, хөзөр даалуу, архи дарс, алиа зугаа

               5. Өчигдөр гар тариулсан өнгөрсөн шөнө нойр бас дутуу
               Өнөө өглөө жавар чанга, одоо хаашаа одох юм билээ
               Өнөөх айлдаа ор юу, өглөөний цайг бууд юу?
               Өндөр хоршоонд ор юу, өнөөх хүүхнийг хүлээ юу?

               6. Ууж идэхийг яарахдаа урт хөлөө гуравдугаар араанд залгав
               Ууцаан үүрч, элгээн тэврээд, урт хороо уруу харайлгав




               ЦАХИМ НОМЫН САН
   75   76   77   78   79   80   81   82   83   84   85