Page 79 - СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр
P. 79

79   СҮХБААТАР АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САН     Д.Нацагдоржийн шүлгийн тvvвэр



               Хоосон салхинаа хийссээр
               Хайхрамжгүй хүнээр дамжсаар
               Хүрсэн хүнийг орлож чадна
               Хүүхэд багачуудыг үхүүлж чадна
               Бадарчны довоос гарав
               Баруун хороогоор дайрав
               Өртсөн хүмүүст халдав
               Олонх ихэнхийг үхүүлэв
               Урт байшинд оров
               Хийморь заль нь дэлгэрэв
               Гишүүн нөхөд нь олшров
               Улам цааш явав
               Тоо томшгүй багачуудын
               Дотор нь ороод баярлав
               Залуу сайхан хүмүүс байна
               Зажилж идэхэд зөөлөн биз
               Орох орон ч тохиолдов
               Одоо жаргах ч болов
               Үржих өсөх минь магад биз
               Үхүүлэх хорлох минь үнэхээр
               Хүн бүхэнд тараад
               Гүехэн судлаар нь дамжсан
               Хүчтэй лейкоцитод тохиолдож
               Хоромхон зуур дарагдав
               Сургууль боловсролын газар санж
               Соѐлын тарилгыг үйлдсэн санж
               Нэг ч хүн гэмтсэнгүй санж
               Нян хорхой нядлагдсан санж
               Хоѐр гурван нян үлдсэн санж
               Хаашаа явахыг гайхсан санж
               Галч нэгэн хүнд халдсан санж
               Халууруулж сандруулж байсан санж
               Хурдан туслагч ирэв
               Сувилах газар аваачив
               Эрүүлийг хамгаалахад очив
               Эмч доктор цугларав
               Халуун цусыг авав
               Хэсэг нян оролцов
               Хайрцагт хийгээд илгээв
               Байцаах газар хүргэгдэв
               Өнгийн будагт холиулав
               Хангайн юмст хутгуулав
               Ухаан сэхээг алдаад
               Дурангийн аманд нягтлуулав
               Явсаар явсаар баригдав
               Юу болохоо танигдав




               ЦАХИМ НОМЫН САН
   74   75   76   77   78   79   80   81   82   83   84