Page 12 - ДҮТ 60 жил
P. 12
дараа нь Толгойтын станцаас хүчдэл авч Төв цахилгаан станцыг сэргээх ажлыг
зохион байгуулсан гэж Диспетчерийн холбооны ахлах инженерээр ажиллаж
байсан З.Хасбагана дурсан ярьсан байна.
Манай улсын эрчим хүчний анхны систем Улаанбаатар хотын хэмжээнд
бүрэлдэн тогтсоны дараа 1965 онд Дарханы дулааны цахилгаан станц ашиглалтад
орж, Дархан-Шарын гол-Зүүнхараа-Борнуур- Улаанбаатарын 110кВ-ын цахилгаан
дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг Зөвлөлтийн “Дархан ЛЭП строй”
трест гүйцэтгэсний үр дүнд Дарханы цахилгаан станцыг нийслэлийн цахилгаан
станцуудтай зэрэгцээ ажиллагаанд оруулах боломж бүрдсэн. Эхлээд 1965 онд
Дархан-Сүхбаатар, Дархан-Шарын гол чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах
шугам дэд станцыг барьж ашиглалтад оруулсан бол Улаанбаатар-Дарханыг
холбосон дамжуулах шугамыг 1967 оны 6-р сарын 30-нд залгаж Улаанбаатар
хотын хоёр цахилгаан станцыг Дарханы цахилгаан станцтай 110кВ-ын цахилгаан
дамжуулах өндөр хүчдлийн 260 км урт шугамаар зэрэгцээ ажиллагаад холбосон
нь Улаанбаатар хотын хэмжээнд үйлчилж байсан нэгдсэн систем, түүний
зохицуулалтын хүрээ Төвийн бүсийн нутгуудаар өргөжин тэлж улмаар Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар хотын чүдэнзний үйлдвэрийн дэргэдэх 2 МВт чадалтай
дулааны цахилгаан станцыг эрчим хүчний системд холбож, зэрэгцээ ажиллуулах
болсноор Төвийн бүсийн нэгдсэн системийн хүрээнд эрчим хүчний диспетчерийн
зохицуулалтыг хийж эхэлжээ. Дархан-Сүхбаатар, Шарын гол чиглэлийн шугамыг
ажилд залгах, хүлээн авах ажлын комисс томилох тухай БНМАУ-ын сайд нарын
зөвлөлийн улсын барилгын хорооны 1965 оны 10 сарын 6-ны өдрийн 164 дүгээр
тогтоол болон Улаанбаатар-Дарханы 110 кВ хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам
тавих чиглэлийг тогтоох тухай Улаанбаатар хотын Ардын Депутатуудын хурлын
гүйцэтгэх захиргааны 1965 оны 11 сарын 20-ний өдрийн тогтоолыг тус тус оруулах.
1968 онд 3-р цахилгаан станцын дунд даралтын хэсгийг дулааны горимоор
ажилд залгаж дулаан, уураар хотыг хангах диспетчерийн зохицуулалт хийгдэж
эхэлсэн. Тус станцыг ашиглалтад оруулснаар диспетчерийн зохицуулалтын хүрээ
Улаанбаатар хотын хэмжээнд ихээхэн тэлж дулааны сүлжээ өргөтгөл хийгдэж шинэ
холболтууд хийгдэж эхэлсэн.
1968 оны 2-р сард тухайн үеийн ЭХҮУГ-ын бүтцэд өөрчлөлт орж Төвийн
эрчим хүчний систем байгуулагдсанаар Диспетчерийн алба төвийн эрчим хүчний
системийн захиргаанд харьяалагдах болсон ба Төвийн эрчим хүчний системийн
даргаар Э.Агваандорж, ерөнхий инженерээр А.Самбуудагва нар томилогдсон
байна. Диспетчерийн албаны дотооод бүтцэд холбооны тасаг байгуулагдаж тус
хэсэгт ахлах инженер 1, ӨҮХ-ны инженер 1, техникч 1, монтёр 1 гэсэн 4 хүний
бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлсэн ба диспетчерийн шуурхай ажиллагааны коммутатор
ДК-40, алхмын хайгчтай 50 дугаар бүхий хотын АТС, телефон утас, ТЭЦ-3 – Дархан
ТЭЦ, Дархан ТЭЦ-СБ -ын дэд станц хооронд ӨҮХ-ны 2 сувагтай төхөөрөмжүүд
ашиглаж эхлэсэн. Улмаар ТЭЦ-3, Дархан ТЭЦ-ийн хооронд 110 кВ-ын цахилгаан
12

