Page 7 - ДҮТ 60 жил
P. 7

МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ДИСПЕТЧЕРИЙН
                                                                АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ


            ажиллаж байсан ба  энэ  хүн  Монгол Улсад эрчим хүчний системийн шуурхайн
            ажиллагааг удирдах үндэс суурийг тавьж өгөхөд  гол тусалцааг үзүүлэн  биечлэн
            оролцсон эх орны дайны үед ЗХУ-ын Москва хотын Мос-Энерго гэж байгууллага
            (Московский Энгетический Систем)-д  ээлжийн диспетчерээр ажиллаж байсан
            их  туршлагатай  хүн  байжээ.    Энэ  хүний  удирдлага  дор    бүх  заавар  журмуудыг
            боловсруулж эхэлсэн байна.
                 Диспетчерийг алдаа оноогүй ажиллуулахын тулд диспетчерийн шийдвэрээр
            бүх ажлуудыг  дэс дараалалтай цаг хугацаатай тодорхой тэмдэглэж байх  том дэвтэр
            гаргасан  нь  одоогийн    диспетчерийн  шуурхай  ажиллагааны  журналын  эхлэл
            байжээ.
                 Диспетчерүүд  цахилгаан  системийн  ачааллыг  хэрэглээтэй  уялдуулан
            зохицуулахын  зэрэгцээ  өдөр  бүр  станцуудын  ачаалал,  шугамын  урсгал,    дэд
            станцуудын  хүчдэл,  гүйдлийг  цаг  тутам  бичиж  тэмдэглэл  хөтлөхөөс  гадна
            диспетчерийн  удирдлага  буюу  мэдлийн  тоноглолыг  засварт  гаргах,  засвараас
            ажилд залгах, шинэ тоноглол залгах гэх мэт ажил гүйцэтгэх ба хийсэн бүх ажлууд
            цаг минуттайгаа  “шуурхай ажиллагааны журнал”-д  бичигддэг  бөгөөд энэ  бол
            диспетчерийн  албаны  жинхэнэ  түүх  бичигдэж  байгаа  явдал  юм.  Тухайлбал  2
            станцын хоорондын 35 кВ-ын шугамыг засварт гаргах, буцааж ажилд залгах  ажлын
            байрыг бэлдэх тэр үеийн програмыг архивын баримтаас хавсаргах. Архиваас олох
                 Эрчим  хүчний  хангалт  хэрэглээг  тасралтгүй  зохицуулах,  цахилгаан  станц,
            цахилгаан,  дулааны  сүлжээний  ажиллагааг  хянаж  хэрэглэгчдийн  хангамжийг
            хэвийн тасалдалгүй байлгах, эрчим хүчний хангалт, хэрэглээнд гарсан тасалдал,
            аваари  саатлыг    таслан  зогсоох,  цахилгаан  дулааны  үйлдвэрлэл,  хэрэглээг
            оновчтой удирдан сэргээж хэвийн болгох гээд оюун санааны ихээхэн ачаалалтай,
            өндөр  хариуцлагатай үүрэг хүлээсэн газар бол төв диспетчерийн алба юм.

                 Ээлжийн диспетчерийн шийдвэр , ачааллын горимын зохицуулалтаас эрчим
            хүчний  тогтвортой,  үйлдвэрүүдийн  эдийн  засгийн  үр  ашигтай  ажиллагаа  шууд
            хамаарах бөгөөд гарсан аваари, саатлын  үед  уурын болон цахилгаан үйлдвэрлэх
            машин, цахилгаан, дулааны холболт, сэлгэн залгалтыг буруу алдаатай зохицуулсан
            удирдамж, шийдвэр өгвөл нөхөж баршгүй хор хохирол учрах, удаан хугацаагаар
            эрчим  хүчээр  тасалдуулах,  тэр  байтугай  ажиллагсдын  амь  нас,  эрүүл  мэндийг
            хохироож  болзошгүй  өндөр    хариуцлагатай    ажил  тул  ийм  чухал  ажлыг  алдаа
            эндэгдэлгүй гүйцэтгэхийн  тулд онол  практикийн бүрэн мэдлэг чадвар эзэмшсэн
            байх  зайлшгүй  шаардлагатай  юм.  Тиймээс    бүхий  л  шаардлагыг  хангасныг
            баталгаажуулж,  зохих  шалгалт,    аваари  эсэргүүцэх  дасгал,      сургуулилалт  хийж
            дүгнэн  уг  ажилд  томилон  ажиллуулах  шийдвэрийг    гарган  хэрэгжүүлж  байсан
            байна. Диспетчерийн алба нь  өндөр мэдлэг ур чадвар бүхий  дадлага туршлагатай
            ахмад инженерүүдийг түшиглэн залуу үеийг  сурган  бэлтгэж ажилладаг байсан
            нь  тэр үеийн эрчим хүчний удирдах газарын  диспетчерийн албаар дамжуулан



                                                                                               7
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12