Page 11 - ДҮТ 60 жил
P. 11
МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ДИСПЕТЧЕРИЙН
АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ
сарын 30-ны өдөр буюу манай улсын үндсэн хуулийн өдрөөр Зөвлөлтийн эрчим
хүчний мэргэжилтэн Каплоновскийтой хамт Дархан болон Улаанбаатарыг 35-
ын шугамаар холбоход синхрон залгах тооцоог хийж амжилттай холбож байсан
түүхтэй гэж дурсан ярьсан байдаг.
Энэ үеийн диспетчерийн зохицуулалтын хамрах хүрээ нь 2 гол эх үүсвэр болох
нэг, хоёрдугаар цахилгаан станцын цахилгаан, дулааны ачааллыг зохицуулах
явдал байсан ба үндсэн хэрэглээ нь РП-1, Төв-1, 2, РП-2, Төв-3, 4, РП-3, Төв 5, 6
гэж нэрлэдэг Улаанбаатар хотын төв хэсэг болох Засгийн газрын ордон, Дуурийн
болон Драмын театр, Төв шуудан холбоог цахилгаанаар хангадаг 6 кВ-ын кабель
шугамууд, РП №, 1, 2, 3 гэсэн хуваарилах байгууламжууд байсан ба эдгээр
хуваарилах дэд станцууд нь 1 дүгээр төрөхийн урд талд, Дуурийн театрын орчимд,
Засгийн газрын ордоны ард талд гэх мэт байрлалтай, ордоны аваарын нөөц нэг
дизель станц, гэр хорооллууд руу явсан хэдэн фидер шугам бүхий цахилгаан
сүлжээ, Толгойт орчимд Мах комбинатын уурын болон дулааны шугам тэр орчмын
цахилгаан сүлжээний кабель шугамууд бүхий 6 кВ-ын кабель шугам, агаарын дэд
станцыг хамарч байсан байна.
Эрчим хүчний салбарын түүхэнд, тэр тусмаа диспетчерийн зохицуулалтын
хувьд хүнд сорилтод орсон анхны тохиолдол бол 1966 оны үер байсан. Энэ
талаар ахмад ажилтан С.Жамьянжав дурсан ярихдаа: 1966 оны 7 сарын 12-нд
яг наадам болж байхад үерийн ус төв цахилгаан станц, стадион руу орж ирсэн
явдал байв. Ерөнхий инженер Э.Агваандорж биднийг цуглуулаад за байдал ийм
боллоо гээд хүмүүсийг хуваарилж томилсон. Намайг 2 дугаар цахилгаан станцад
томилогдон очиход доод талын бүх хөдөлгүүрүүд усанд орсон байсан. Хамийн
түрүүнд бүх хөдөлгүүрүүдийг бүгдийг нь хатааж туннелд байгаа бүх кабелиудыг
усыг соруулах ажлыг бид хийсэн. 2 дугаар цахилгаан станцын дарга нь Гүрбазар
гэдэг хүн байсан. Тэр хүн бол маш сайн зохион байгуулалттай хоол унд, унаа
гээд ажиллах боломжоор хангаж өгөх үүрэгтэй байсан. Манай системд хамгийн
хүндээр тулгарсан асуудал бол энэ станцууд 0 зогсож үерт автсан явдал. Тэгээд бүх
ажилчид гэртээ харилгүй сар гаруй ажиллаж байж сэргээж авсан хэмээн дурсжээ.
Үер болоход ээлжийн диспетчерээр ажиллаж байсан Ё.Дашдорж дурсамждаа
үерийн улмаас цахилгаан стацууд усанд автаж зогссоноос цахилгаан систем
бүрэн зогсож хот бүхэлдээ цахилгаангүй болсон. Аж үйлвэрийн сайд П.Дамдин,
орлогч сайд Н.Тогоо тэргүүтэй дарга, удирдлага бүхий хүмүүс бүгд цуглаж эхлээд
цахилгаан станцын тоноглолуудаа уснаас хамгаалах, дараа нь сэргээж ажиллуулах,
ЗХУ-аас ажиллах хүчний туслалцаа авах зэрэг өргөн хүрээтэй төлөвлөгөө гарган
олон хоног нойр хоолоо умартан зүтгэж байж хэвийн горим ажиллагаанд оруулсан
гэсэн бол Улаанбаатар төмөр замын дизель станц хүртэл усанд автаж зогссон тул
бүрэн зогсолтоос сэргээж ажиллуулах эх үүсвэр шаардлагатай болж Дорнодод
байсан дизель поездийг төмөр замаар Улаан-Үдээр дамжуулан Улаанбаатарт
авчран ажиллуулж 3 хоногийн дараа Толгойтын станцыг сэргээж ажиллуулан
11

