Page 9 - ДҮТ 60 жил
P. 9
МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ДИСПЕТЧЕРИЙН
АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ
хүчний хангамж нэлээд сайжирч Диспетчерийн албаны дарга А.Самбуудагва
(хожим нь тус системийн ерөнхий инженер, даргаар дэвшин ажилласан),
Ё.Дашдорж (хожим нь МҮЭ-ийн Төв зөвлөлийн нарийн бичгийн дарга, СнЗ- ийн
Хэрэг эрхлэх газар хэлтсийн даргаар дэвшсэн), холбооны инженер З.Хасбагана,
Д.Авирмэд, диспетчер Б.Жигжид (хожим нь Дэд бүтцийн сайд, Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан, хөдөлмөрийн баатар болсон), түлш эрчим хүчний яамны эрчим
хүчний дэд сайд асан, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, профессор
Т.Цэгмид зэрэг ихэнхдээ гадаадад дээд боловсрол эзэмшсэн инженер, техникийн
ажилтнууд ажиллах болсон бол хожим 1970 аад онд П.Баатар аж үйлдвэрийн
гавьяат ажилтан, Ж.Шагдарсүрэн Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Г.Цог,
М.Дашпунцаг, В.Мягмарсүрэн, А.Эрдэнэчимэг зэрэг онолын болоод практикийн
өндөр мэдлэг, боловсролтой чадварлаг инженерүүд ажиллах болсон байна.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Э.Агваандорж :
Намайг 1964 онд АҮЯ-ны хүнд үйлдвэрийн хэлтэст авч тус улсын эрчим
хүчний салбарыг 1965-1970 он цаашид 1975 он хүртэл хөгжүүлэх хэтийн
төлөвийг боловсруулах ажилд томилсон билээ. 1965 онд ЭХУГ байгуулагдсан
өдрөөс эхлэн төвийн район болон аймаг орон нутгийн цахилгаанжуулалтыг
хэтийн төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх талаар шургуу ажиллаж эхэлсэн. ЗХУ-
ын Энергосетьпроект, Сельхозпроект, Гидропроект зэрэг зураг төслийн
байгууллагуудтай холбоо тогтоож мэргэжилтэн урин Улаанбаатар хот болон
аймгуудаар хамт явж хаана ямар станц, шугам сүлжээ барих талаар судалгаа хийж
зураг төсөл зохиолгох ажлыг хийлгэн улсын төлөвлөгөөний комисс, Сайд нарын
зөвлөлд асуудал тавьж шийдвэрлүүлж байлаа хэмээн дурсан ярьсан байна.
Анх диспетчерийн албыг бүрдүүлж ажиллаж эхлэхэд байр орон сууц байхгүй
тэр үеийн Аж үйлдвэрийн яам одоогийн Соёл урлагийн дээд сургуулийн байранд
дараа нь Аж үйлдвэрийн яам одоогийн Английн ЭСЯ-ны байранд, дараа нь Төв
шуудангийн өмнөх одоогийн ардчилсан намын байранд түүний дараа 1967 онд тэр
үеийн УБ-ын цахилгаан шугам сүлжээний шинэ байранд орж байрласан байна.
Анхны дөрвөн диспетчер нь дарга, Орос зөвлөхийн хамт нэг өрөөнд хотын
АТС-ийн нэг салаа утастай ажлаа явуулж эхэлж байсан бол диспетчерийн алба нь
одоогийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний байрны 3 давхарт шилжин
ирэх үед эрчим хүчний системийн анхны шуурхай ажиллагааны схемийг цагаан
фанеран самбар дээр улаанаар шугам, станц, дэд станцуудын схемийг зурж,
тосон таслуурын байрлал заагчийг холбооны цагаан утсыг хайчилж хадан анхны
мнемо схемийг тухайн үеийн диспетчер инженер Т.Цэгмид хийсэн байна.
1970 оны үед системийн холбооны инженерийн зөвлөхөөр ажиллаж
байсан Зөвлөлтийн мэргэжилтэн Головин Хасбагана нар дюралюминээр хийсэн
системийн шуурхай ажиллагааны схемийг хийсэн байна.
Диспетчерийн албаны удирдлагын төв 2 утастай. Төмөр замын 2320 дугаартай
9

