Page 4 - ДҮТ 60 жил
P. 4

Монголд ажилладаг гадаадын хөрөнгө оруулагчидын нэг болох Америкийн
            “Монголиан Трейдинг” компанийн инженер Лукандер 1919 оны 2 сард “Нийслэл
            хүрээнд цахилгаан станц байгуулах тухай” гэрээний төсөл ирүүлж цахилгаан станц
            байгуулах зөвшөөрөл хүссэн бичиг ирүүлж байсан баримт Гадаад Яамны архивт
            хадгалагдан үлджээ. Зураг оруулах
                 1921  оны  Ардын  хувьсгалын  дараа  эрчим  хүчний  талаар  гарсан  хууль
            эрхзүйн анхны баримт бичиг нь   олноо өргөгдсөний 11-р оны зуны эхэн сарын 14
            буюу 1921 оны 7 сарын 18 ны өдөр хуралдсан Ардын засгийн газрын 6-р хурлын
            тогтоол юм. Энэ тогтоолын 9-р зүйлд “Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн тухай
            хэлэлцээд цахилгаан гэрлийн хороог гүйцэтгэн байгуулж, гэрэл гаргахыг хурдлан
            үйлдүүлбээс  зохихоос  гадна  мөн  цахилгаан  гэрлийн  газрыг  Сангийн  яамнаа
            захируулах  ба  мөн  яамаар  аливаа  орлого  зарлагыг  төсөвлөн  бодуулсугай”    гэж
            зааж байжээ. Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яам нь тухайн үедээ 6
            хэлтэс, 14 салаа бүхий бүтэцтэй байсаны дотор  “Үйлдвэр боловсруулах хэлтэс”,
            “Улсын баялагийг бадруулах хэлтэс нь цахилгаан гэрэл, нүүрсний уурхай, эрдэс
            баялагийн асуудлыг эрхлэн гүйцэтгэдэг байсан ба тэр үеийн сайд нь ардын намын
            анхны долоогийн нэг болох Солийн Данзан хэмээх эрхэм байжээ.

                 Ардын засагт Монгол улсын түлш, эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийг энэ
            тооллоос эхлээд байгаа боловч бүх зүйл 100 жилийн түүхтэй биш 20 дугаар зууны
            эхэнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цахилгаан  эрчим хүчийг хэрэглэж эхэлсэн
            нь тодорхой байна.

                 1934 онд анхны дулааны цахилгаан станцыг байгуулснаар Улаанбаатар хотын
            хэмжээнд түлш эрчим хүчний цогц систем бий болж цахилгаан, дулааныг хослон
            үйлдвэрлэж эхэлсэн ба тэр үеийн Төв цахилгаан комбинатаас Улаанбаатар хотын
            цахилгаан, дулааны хангамжийг төвлөрүүлэн удирдаж байсан байна.

                 1960-аад он бол Монгол улсын хэмжээнд эрчим хүчний салбарын эрчимтэй
            хөгжлийн жилүүд байлаа. Энэ үед Аж үйлдвэрийн комбинатын 5-р  өргөтгөл дуусч
            төв цахилгаан станцын хүчин чадал 1963 оны эцэс гэхэд   36 МВт  болсон ч хот зүүн
            тийш өргөжин тэлж хэрэглээ ихсэн нэмэлт хүчин чадал шаардаж байсны зэрэгцээ
            бүх  хэрэглээг  дан  ганц  эх  үүсвэрээс  хангах  нь  найдвартай  ажиллагааны  хувьд
            шаардлага хангаж чадахгүй байсан тул 1961 оны 12-р сарын 26-нд Улаанбаатөр
            хотын  баруун  хэсэгт  Толгойтын  12  МВт-ын  цахилгаан  станц  барьж  ашиглалтанд
            оруулахдаа Толгойт, Мак комбинат орчмыг цахилгаан, дулаанаар хангахаас гадна
            ачааллын  төвлөрөл  ихтэй  хотын  төв  болон  зүүн  хэсгийн  цахилгаан  хангамжийг
            дээшлүүлэх,  уг  станцыг  төв  цахилгаан  станцтай  зэрэгцээ  ажиллагаанд  залгаж
            нэгдсэн систем үүсгэхээр анхнаасаа тооцсон байна.








             4
   1   2   3   4   5   6   7   8   9