Page 6 - ДҮТ 60 жил
P. 6

диспетчерийн  тасаг  байгуулахыг  сайд  П.Дамдинд  зөвшөөрсөн  нь  одоогийн
            Диспетчерийн  үндэсний  төвийн  суурийг  тавьсан  түүхэн  бичиг  баримт  болон
            үлджээ. (Тогтоолыг оруулах)  Энэ тогтоолыг Засгийн газрын 1964 оны 10 сарын
            21-ний өдрийн 471 дүгээр тогтоолоор  өөрчлөлт оруулан Аж үйлдвэрийн яамны
            хүнд  үйлдвэрийн  хэлтэс  нь  Диспетчерийн  тасагтай  байхаар  зааж  өгсөн  байна.
            (Тогтоолыг оруулах).
                 Диспетчерийн  алба  байгуулах  шийдвэр  гаргуулах,  ажиллах  хүмүүсийг
            томилж, бүрдүүлэх, системийн шуурхай удирдлагын эх суурийг тавих ажлыг гардан
            зохион байгуулсан гавьяатан нь Аж үйлдвэрийн яамны  орлогч сайд Н.Тогоо гуай
            шүү дээ гэж анхны диспетчерийн нэг Н.Цэдэндамба ярилцлагадаа тэмдэглэсэн
            байна.
                 1964 оны 3-р сард Төв станцад ээлжийн инженер байсан Я.Шагдарсүрэн,
            2-р станцын ээлжийн инженер Л.Ядмаа нар диспетчер инженерээр томилогджээ.
            Мөн  оны  11-р  сард  Толгойтын  станцын  инженер  Р.Дуламсүрэн,  Н.Цэдэндамба
            нарыг ээлжийн инженерээр авч, Цахилгаан Ашиглалт монтажийн газар ажиллаж
            байсан А.Самбуудагвыг диспетчерийн албаны ахлагчаар томилон диспетчерийн
            удирдлагын  анхны мэргэжлийн багийг бүрдүүлжээ.

                 Диспетчерийн  алба  байгуулагдаад  тун  удалгүй      хоёр  цахилгаан  станцыг
            зэрэгцээ  холбож  цахилгаан  систем  бий  болгох  асуудлыг  хэрэгжүүлэх  үүрэг
            даалгавар  өгөгдөж  бэлтгэл  ажлыг  хангаж  эхэлсэн  байна.  Тэр  үед  шуурхай
            ажиллагаа  явуулах  техникийн  боломж    бүрдээгүй,  алсын  хэмжилт,  дохиоллын
            систем байгаагүй учир бүх мэдээллийг утсаар авдаг, тоног тoхooрoмж гэх сүртэй
            юм  байхгүй,  хажуугийн  өрөөнөөс  салаалсан  телефон  утаснаас  ажил  явуулахад
            хүндрэлтэй  байнга тасарч  яарч тэвдсэн үед шугам сүлжээ рүү өөрийн биеэр  очиж
            холбоо барьдаг байсан ч  анхны 5 хүний нөр их хичээл зүтгэлээр бичил цахилгаан
            систем үүсгэх том ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.
                 1964 оны 9-р сарын 30-нд  Төв цахилгаан  комбинатыг  Толгойтын цахилгаан
            станцтай    35  кВ  шугамаар  зэрэгцээ    ажилд  залгаснаар  Монгол  улсад  анхны
            нэгдсэн систем үүсч, нэгдсэн системийн хэмжээнд диспетчерийн удирдлагын  үйл
            ажиллагааг явуулж эхэлснээр  Монгол улын  эрчим хүчний систем үүсч бий болсон
            түүхтэй. Тэр үеэс Төв цахилгаан комбинатыг  Нэгдүгээр цахилгаан станц, Толгойтын
            цахилгаан станцыг Хоёрдугаар цахилгаан станц гэж нэрлэх болов. Шугамыг ажилд
            залган хүлээн авах тухай Аж үйлдвэрийн яамны сайдын  1964 оны 9 дүгээр сарын
            9 - ний өдрийн 157 тоот тушаалыг оруулах.

                 Диспетчерийн  албаны  үүрэг,  үйл  ажиллагааны  хүрээнд  эрчим  хүчний
            хангамжийн системийг шуурхай удирдлагаар хангахад станц, шугам сүлжээний
            ээлжийн  болон  техникийн  удирдах  ажилтан  бүрийг  диспетчерийн  удирдлагаар
            ажиллуулж сургах явдал тухайн үед маш чухал байв.
                 ЗХУ-ын мэрэгжилтэн Михайл Павлович Матвеев гэдэг хүн сургагч багшаар


             6
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11