Page 10 - ДҮТ 60 жил
P. 10
нэг хар утас, нөгөө нь 26149, хотын АТС утас бүхий холбооны хэрэгсэлтэй, 1
частотомер, 1 дөрвөлжин цахилгаан цагийг 1 дүгээр цахилгаан станцаас авчирч
диспетчерийн самбарын дээд талд байрлуулсан түүхтэй. 1 болон 2 дугаар
цахилгаан станцад ирсэн нүүрсний вагоныг төмөр зам дээр тавьж өгөлгүй
их удаадаг байсан тул төмөр зам руу тэр тусгай утсаар ярьж вагоноо зам дээр
тавиудахыг шаарддаг нүүрсний мэдээг авдаг байлаа хэмээн Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан, доктор Т.Цэгмид дурсан ярьсан байдаг. 1967 онд ТЭЦ Строй
байгууллагаас 40 номерийн 1 ширхэг коммутатор авчирч ажилд оруулан төв станц
руу дулааны шугамын дагуу кабелийн холболт хийж шууд утастай болгон дээрх
туршлагадаа тулгуурлаж Дархан-Шарын голын дэд станцын ӨҮХ-ны аппаратур
ЭПО-3 суурилуулж Дархан-Улаанбаатарын шугаманд тавьж 3-р станц, ТЭЦ-1 Мах
комбинат хооронд 6 кВ-ын шугамын доогуур ган утсаар дамжуулж холбож шууд
холбоотой болж байсан байна.
Тэр үед системийн диспетчерийн тасаг бий болоход Төв цахилгаан комбинат
болон Хоёрдугаар цахилгаан станцын ээлжийн ажилтнууд цехийн зарим
ажилтнууд ер нь нэлээн дургүй, диспетчерийн зохицуулалтын энэ шинэ харилцааг
ойлгохгүй гаднын нэг хүний удирдлагад орох нь гэж ярьдаг байжээ. Цахилгаан
станцуудыг зэрэгцээ ажиллагаанд ажиллуулах талаар туршлага бага тул станцууд
төлөвлөгөө биелүүлэх гээд дураараа ачааллаа нэмсэнээс нөгөө станц нь ачаалал
буурах давтамжаа хэвийн барьж чадахгүй болох зэрэг дураараа ажиллах явдлаас
болж зөрчил, маргаан их гардаг байсан байна. Диспетчерийн зүгээс ачаалал
хуваарилах, давтамжаа барих асуудлыг зохицуулахад их анхаарч реле хамгаалалт,
автоматикийн чигглэлээр янз бүрийн техникийн даалгавар их өгдөг тэрийг
хэрэгжүүлэх гэж чармай ажилладаг байсан талаар реле хамгаалалтын инженерээр
ажиллаж байсан Д.Нанжаа ярихдаа “Эрчим хүчний системийн диспетчерийн алба
байгуулах тухай дээд газрын 1964 оны шийдвэрийг би хувьдаа нэн тааламжтайгаар
хүлээж авснаа юун түрүүнд хэлэх ёстой. Тэр үед Төв цахилгаан комбинатаас
Налайхыг модон тулгууртай 35 кВ-ын шугамаар тэжээдэг байв. Толгойтын цахилгаан
станц баригдаж, Диспетчерийн албаны үйл ажиллагаа жигдрэх хүртлээ олон саад
бэрхшээлийг туулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн
дийлэнх хэсгийг хангаж байсан Төв цахилгаан комбинатын цахилгаан цехийн
ээлжийн ИТА-нууд системийн диспетчерт захирагдах дургүй байсан тул заримдаа
хүндрэл учруулдаг байлаа. Толгойтын станцыг төв цахилгаан комбинаттай
зэрэгцээ холбох шугамын синхронизацын хэлхээг анх хийхгээд залгах талаар
цехийн дарга Цэрэнжав гэж хүнд танилцуулахад “ За нөхөр минь чи юу хийв, алдаа
гарахгүй биз, алдаа гарвал чи ёстой толгойгоороо хариуцна шүү” гэж хэлж байсан
гээд Аж үйлдвэрийн яамны орлогч сайд бөгөөд Эрчим хүчний удирдах газрын
дарга асан Н.Тогоо гуайн даалгавраар эрчим хүчний системийн диспетчерийн
ажлын онцлог, үүрэг хариуцлага, ач холбогдол, харилцааны талаар Зөвлөлтийн
мэргэжилтний хамт Төв цахилгаан комбинатын цахилгаан цехийн ээлжийн ИТА-
нуудад долоо хоногийн сургалт явуулсан нь зохих үр дүнгээ өгсөн. Мөн 1967 оны 6
10

