Page 8 - ДҮТ 60 жил
P. 8

боловсон хүчнээ бэлтгэн  дэвшүүлэн ажиллуулдаг байснаас харагдаж байна.
                 1965  онд  БНМАУ-ын  сайд  нарын  зөвлөлийн  154  дүгээр  тогтоол  гарч  Аж
            үйлдвэрийн  яамны  харьяанд  Эрчим  хүчний  үйлдвэрүүдийг    удирдах  газар
            байгуулах шийдвэр гарсантай уялдуулан Аж үйлдвэрийн яамны  сайдын 1965 оны
            6 сарын 29-ний өдрийн 129 тоот тушаал гарч (тушаалыг оруулах)   эрчим хүчний
            салбарыг  нэгтгэж  удирдах  анхны  мэргэжлийн  байгууллага  болох  Эрчим  хүчний
            үйлдвэрүүдийг удирдах газрыг байгуулан орон тоо бүтцийг батлан даргын үүрэг
            гүйцэтгэгчээр орлогч сайд Н.Тогоог томилсон байна. Диспетчерийн тасаг нь хүнд
            үйлдвэрийн газрын харьяанаас тус газрын мэдэлд шилжин очсон ба тухайн үеийн
            яамны орлогч сайд  асан  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Н.Тогоо эрчим хүчний
            асуудлыг  бүхэлд  нь  удирдан  чиглүүлж  байжээ.  Н.Тогоо  сайд  энэ  үеийн  талаар
            дурсан ярихдаа:

                 Эрчим  хүчний  салбар  түргэн  хурдацтай  хөгжихөд  тухайн  үед  нам,  засгаас
            авсан дараах арга хэмжээнүүд онцгой ач холбогдолтой байсныг дурдвал:
               •  1960 онд хуралдсан МАХН-ын 14-р их хурлаас Түлш эрчим хүчний үйлдвэрийг
                   аж ахуйн бусад салбаруудаас  түрүүлүүлэн хөгжүүлэх програмыг баталсан
               •  1965 онд НТХ, СнЗ хамтран хэлэлцэж СнЗ-ийн 154-р тогтоолыг гаргаж ЭХУГ-
                   ыг  байгуулж  түүнд  эрчим  хүчний  11  үйлдвэрийг  харьяалуулан,  аймгийн
                   төвүүдэд эрчим хүчний үйлдвэрийг бий болгож Улсын цахилгаанжуулалтын
                   бодлогыг ЭХУГ-т хариуцуулсан
               •  1968  онд  Түлш  эрчим  хүч,  геологийн  яамыг  байгуулж    ажлын  эмх  цэгц,
                   журам зорилго улам тодорхой болсны дээр түлш эрчим хүчний асуудлыг
                   төрөлжүүлсэн явдал.
               •  1976  онд  Түлш  эрчим  хүчний  үйлдвэрийн  яам  байгуулснаар  салбарын
                   удирдлагыг  үйлдвэрт  ойртуулан  удирдлагыг  улам  бүр  тодорхой  болгосон
                   явдал юм цохон тэмдэглэжээ.
                 Эрчим  хүчний  үйлдвэрүүдийг  удирдах  газрын  энэ  үед  авсан  нэг  гол  арга
            хэмжээг илтгэх БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн Улсын төлөвлөгөөны комиссын
            1965 оны 12 сарын 24-ний өдрийн 421 дүгээр тогтоолоор цахилгаан ба дулааны
            үнийг  тогтоож  өгсөн  байна  (тогтоолыг  оруулах).  Уг  тогтоолоор  төв  цахилгаан
            комбинатаас гэрэл борлуулах газарт олгох цахилгаан эрчим хүчний 1 кВт цагийн
            бөөний үнийг 15 мөнгө, Толгойтын цахилгаан станцаас  гэрэл борлуулах газарт
            олгох  цахилгаан  эрчим  хүчний  1  кВт  цагийн  бөөний  үнийг  25  мөнгө,  Дарханы
            станцын үнэ 17 мөнгө, Баян-Өлгийн цахилгаан станцын 1 кВт цагийн үнэ албан
            байгууллагад  30  мөнгө,  ахуйн  хэрэглэгчдэд  35  мөнгө  гэх  мэтээр  үнэ  тарифыг
            тогтоож өгсөн байна.
                 Эрчим  хүчний  үйлдвэрүүдийг  удирдах  газар  1965  онд  байгуулагдсанаар
            түүний бүтцэд диспетчерийн алба орж зохион байгуулалт, бүтэц, орон тоо, боловсон


             8
   3   4   5   6   7   8   9   10   11   12   13