Page 5 - ДҮТ 60 жил
P. 5

МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ДИСПЕТЧЕРИЙН
                                                                АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ





                                   ДИСПЕТЧЕРИЙН  АЛБАНЫ

                                  ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ





                 Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн 1960-аад оны түүхэнд нэг,
            хоёрдугаар цахилгаан станц ачааны хүндийг үүрч, нийслэлийн иргэдийг цахилгаан
            дулаанаар  хангадаг  байлаа.  Гэхдээ  шугам  сүлжээний  барилга  байгууламж
            станцаасаа хоцорч баригдсан тул станцууд нийслэлийг цахилгаанаар тус тусдаа
            бүсчилэн  хангадаг,  тодруулбал,  хотын  зүүн  тал  Толгойтын  районыг  хоёрдугаар
            цахилгаан станц, Төв болон зүүн талыг нэгдүгээр цахилгаан станцаас хангаж байв.
            Тухайн үеийн Цахилгаан ашиглалтад монтажийн газар   Налайхын их уурхайн нэг
            хэлхээт модон тулгууртай 35 кВ-ын шугамыг эхэлж  ашиглалтад оруулаад дараа нь
            хоёр хэлхээт төмөр тулгуурт анхны дамжуулах шугамыг ашиглтад оруулсан тул зүүн
            чиглэлд Налайх хүртэл цахилгаанаар хангаж байсан.

                 Цахилгаан станцууд, шугам сүлжээний газрууд зохион байгуулалтаараа бие
            даасан байгууллага ч техник технологийн хувьд нэг нь нөгөөнөөсөө хамааралтай
            учраас  тэднийг  зангиддаг,  үйл  ажиллагааг  нь  зохицуулдаг  газар  шаардлагатай
            болохыг тухайн үеийн удирдлагууд ойлгож эхэлсэн байна.

                 Тухайлбал  жил  бүр  зохиогддог  Аж  үйлдвэрийн  яамны  удирдах  ажилтны
            1963  оны  нэгдүгээр    сард  болсон  зөвлөгөөн  дээр    Аж  үйлдвэрийн  комбинат,  1
            дүгээр цахилгаан станцын хооронд ажлын уялдаа муугаас зөрчил их гарч байна.
            Тухайлбал технологийн уурын параметрийг барьж чадахгүйгээс  12 атмосферийн
            даралттай  уур  технологид  хэрэгтэй  байтал      ирж  байгаа  уур  нь    ус  болж  ирээд
            бүтээгдэхүүний  гологдол гарч байсан  тухай асуудал яригдсан байна. Тэр хуралд
            МАХН-ын    Төв  Хорооны  Улс  төрийн  товчооны  гишүүн  Д.  Моломжамц  оролцон
            хурлын  төгсгөлд  П.Дамдин  сайдад  өгсөн  үүрэг  чиглэлдээ  иймэрхүү  маргаантай
            асуудлыг зохицуулж хянадаг байгууллага байх нь  зүйтэй юм байна, энэ асуудлаар
            Зөвлөлтийн туршлагыг судалж танилцуулах  үүрэг өгснөөр  диспетчерийн тасаг
            байгуулах асуудал яригдаж эхэлсэн түүхтэй.
                 Улаанбаатар  хотын  цахилгаан  хангамжийг  найдваржуулах,  тогтвортой
            ажиллагааг дээшлүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс төв цахилгаан станц болон
            Толгойтын станцыг зэрэгцээ ажиллагаанд залган нэгдсэн цахилгаан систем үүсгэх
            35 кВ-н шугамыг барих  ажлыг 1963 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
                 Нэгдсэн системийн үйл ажиллагааг зохицуулах диспетчерийн алба байгуулах
            талаар Засгийн газрын 1963 оны 12 сарын 26-ны өдрийн 598  дугаар тогтоол гарч
            1964  оны  1  сарын  1-ний  өдрөөс  Аж  үйлдвэрийн  яамны  дэргэд    эрчим  хүчний


                                                                                               5
   1   2   3   4   5   6   7   8   9   10