Page 3 - ДҮТ 60 жил
P. 3

МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН ДИСПЕТЧЕРИЙН
                                                                АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ




                  1. МОНГОЛ УЛСАД ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН

            ДИСПЕТЧЕРИЙН АЛБА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН
                                      ОЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ



                 Анх  хүн  төрөлхтөн  цахилгаан  гэрэл  буюу  улайсах  ламп  хэрэглэж  эхэлсэн
            1879 оноос хойш тун удалгүй Монгол оронд энэ шинэ төрлийн техник хэрэглээнд
            нэвтэрсэн нь тухайн цаг үеийн үйл явдлыг сайтар нягталбал тодорхой харагддаг.
            1911  онд  үндэсний  тусгаар  тогтнолоо  сэргээн  Богд  хаант  Монгол  Улсыг
            байгуулахаас өмнөх үеийн Монгол, Орос, Хятадын харилцаа, түүхийн баримтуудыг
            эргэн сөхөж ялангуяа орхиж гээгдсэн түүхээс үзвэл Богд Жавзандамба тэргүүтэй
            Монголын  дээд  удирдлагын  хүрээнд  цахилгаан  мэдээ  ашиглах,  дамжуулах  энэ
            төрлийн  техник  хэрэгсэл  ашиглаж  байсан  нь  цахилгаан  эх  үүсвэртэй  байсныг
            нотолж    байгаа  юм.  Түүхэн  баримтаас  харахад    19  дүгээр  зууны  сүүлээр  1898-
            1901 онд Франц, Бельги, Орос, Герман зэрэг орны хувь нийлүүлсэн  “Монголор”
            буюу “Монгол алт” нийгэмлэг нь тэр үеийн Түшээтхан, Сэцэнхан аймгийн нутаг,
            одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөө гол ба Бороогийн Зуун мод гэдэг газарт алтны
            уурхай нээж, Ерөөд 120 кВт, Бороод 90 кВт чадалтай Локомобилийн цахилгаан
            станцууд байгуулсан байна [1].

                 Олноо  өргөгдсөний  2  дугаар  он  буюу  1912  онд  Богд  хаант  Монгол  Улсын
            Ерөнхий сайд Сайн ноён Хан Намнансүрэн, Гадаад хэргийн тэргүүн сайд Чин Ван
            Ханддорж нар Хаант Орос улстай найрсаг харилцаа тогтоож хэлэлцээ хийх явцад
            2012-2014 онуудад Хаант Орос улсаас зээлсэн  5 сая гаруй рублийн зээлд багтаан
            20  орчим  кВт-ын  чадалтай  Локомобилийн  цахилгаан  станц  авахаар  болсон
            байна.  Бага оврын энэхүү цахилгаан үүсгүүрийг нийслэл хүрээнээ авчрах ажил
            2016 он хүртэл сунжирч удсан тухай  баримт бичиг үлдэхдээ “Олноо өргөгдсөний
            6 дугаар оны зуны эхэн сарын шинийн 6-ны өдрийн нугалбар бичигт “Цахилгаан
            гэрлийн хэрэглэлийг тээн ирэгчдэд тусалж хамгаалах, зарлага Мөр нарын улаа
            зэрэг зүйлийг гүйцэтгэн нийлүүлсүгэй хэмээн Чин ачит бэйс Сансрайдорж нарт
            тушаасугай.  Эдгээр  хүмүүст  хамгаалах  тэмдэг  олгуулсугай”  гэсэн  бол  мөн  оны
            12 сарын 20-ны өдөр Монгол улсын  Засгийн хэргийн газрын зөвлөх түшмэл П.А.
            Виттегээс  Гадаад  хэргийг  бүгд  захиран  шийтгэх  яаманд  явуулсан  бичигт “Хэрэв
            эрхэм  яаманд  цахилгаан  дэн  тавиулэх  аваас  одоо  яамны  байшингуудад  галын
            утас  тавьж  болох  эсэхийг  хойш  мэдэгдэн  хариу  ирүүлэх  ажаамуу.  Үүний  тулд
            өргөн барив гэснээс харвал уг дизель станц 2016 оны эцэс гэхэд  хүрээнд ирж
            суурилагдан хэрэглэгчийг холбох ажил хийгдэж байсан нь тодорхой байна. Ингэж
            нийслэл  хүрээнд  анхны      дизель  цахилгаан  станц    ашиглалтад  улсын  нийслэл
            болох Нийслэл хүрээ анх цахилгаан гэрлийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Тухайн үед
            Богд хааны ордонг гэрэлтэй болгож утсан холбоо ашиглаж байжээ.


                                                                                               3
   1   2   3   4   5   6   7   8