Page 131 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 131
тэсгэлгүй ихээр өвдөж зовж байжээ. Тэрхүү муу ёрын инээдэм
хөхрөлдөөнийг дуулснаас хамаг бие өвдөж байх шиг түүнд
санагджээ. Жаахан амарч байгаад хашааны дотуур явж үзвэл
хэн ч байсангүй. Гэтэл унтарч буй галын ёроолд Момун өвгөн
үхсэн мэт шал согтуу хэвтэхийг хөвүүн олж үзэв. Өвгөн тэнд
Эвэрт гоо марлын цавчсан эврийн дэргэд шороон дээр сунан
унажээ. Марлын гавлын тайрдсыг нохой хэмлэж байв. Ондоо хэн
ч үгүй.
Жаал хүү цааш явж гол руу буув. Чингээд шууд гол руу туучин
оржээ. Зайрмагтай усан үсрэхэд бие дагжин, голын гүйхэн газар
халтиран бүдрэн гүйсээр голын тэхий дунд хүрмэгц ширүүн
урсгалд цохигдон унав. Боргилсон шуугих голын дунд сарвалзан,
чичрэн дагжин, хахаж цацсаар урсан оджээ.
Жаал хүү нэг дээш харж нэг доош харж, нэг нимгэн чулуутай
газар тээглэн, нэг бургилах хүрхрээнд шумбасаар алга болжээ...
Жаал хүү голын усанд тийнхүү загас адил хөвж явааг хэн ч
мэдсэнгүй. Хашаанд согтуу улс:
Бөгтөрийн бөгтөрийн уулнаас
Бөхтэй тэмээгээр ирлээ би
Бөгтөр наймаач үүдээ нээ, хөөе!
Бүгдээр гашуун дарсаа ууцгаая...
гэж дуулж байжээ.
* * *
Жаал хүү чи тэдний ингэж дуулахыг сонссонгүй. Хүү минь, чи
өөрийнхөө үлгэрийн дотор урсан одов. Чи хэзээ ч загас болохгүй,
Ишиг хөл нуурт хөвж очихгүй, цагаан хөлөг онгоцыг олж үзэхгүй,
«Цагаан онгоц сайн уу? Би ирлээ» гэж хэлж чадахгүй байсан
гэдгээ мэдсэн үү.
Чи минь урсан одлоо.
Харин чи одоо хүүхэд ахуйн хонгор сэтгэлдээ эвлэрч
чаддаггүй байсан зүйлээ няцаасан шүү гэж би хэлж чадах байна.
Үүнд л сэтгэл минь тайтгарнам. Чи бол нэгэн удаа гялсхийн
130