Page 127 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 127
ойлгуулах билээ гэж өшөө хорсол авах түмэн арга сэтгэлдээ
сүвэгчлэн хэвтжээ. Гэвч сэтгэл санаандаа Кулубекийг дуудаж
ирүүлэхээс ондоо олигтой сайн арга бодож олсонгүй. Тэрхүү
нэгэн цасан шуургатай шөнө олон жолоочийн хамт өвс ачаар
ирсэн мөнөөхөн цэрэг хөвөнтэй шинельтэй залууг дуудах
хэрэгтэй юм. Жаал хүүгийн таньдаг хүн бүхний дотроос гагцхүү
тэр залуу л Орозкулыг дийлж, түүний улаан нүүрэн дээр үнэнийг
хэлж чадах байлаа.
Жаал хүүгийн бодлоор нөгөө Кулубек ачааныхаа машинаар
давхин ирж, кабинаас үсрэн буугаад, «Тэд чинь хаана байна!»
гэв. «Тэнд бий!» гэж жаал хүү заагаад Кулубекийн хамт
Орозкулын үүдийг нээж. «Гараа өргө! Битгий хөдлөөрэй!» гэж
Кулубек автомат буугаа чиглүүлэв. Тэд цөм балмагдаж, хүн
болгон суусан суусан газраа мод шиг хөшчихөв. Үмхэлж байсан
мах нь хүртэл хоолойд нь тээглэжээ. Гар хуруу, хацар ам нь дан
тос болсон олон согтуу хүмүүс айгаад огт үл хөдөлнө.
Кулубек автомат буугаа яг Орозкулын шанаанд тулгаж,
«Бузар амьтан бос!» гэхэд нь цаадах нь дагжин чичирч
Кулубекийн хөлийн дор унаж, «Өршөөж хайрла! Намайгаа битгий
алаач!» гэв. Кулубек бол их хатуу чанга хүн. «Бузар амьтан, гар!
Чиний амьд явах хоногийн тоо гүйцэж ээ!» гээд Орозкулын
тарган бөгс рүү чанга гэгч өшиглөн босгож гадаа авч гарав. Гэрт
байгсад цөм сүнсгүй айцгаан дув дуугүй дагаж гарцгаав.
«Хана түшээд зогс!» гэж Кулубек Орозкулд тушаагаад,
— Чи Эвэрт гоо марлыг юунд алаа вэ? Хүүхдийн өлгий өлгөж
авчирдаг эврийг нь чи юунд тас цавчаа вэ? Үүний тул чамайг
буудан ална!» гэсэнд цаадах нь шороон дээр үхэтхийн унаж,
мөлхөн, ёолон, гиншин, «Намайгаа битгий алаарай! Би үр
хүүхэдгүй хүн шүү дээ. Надад хүү ч байхгүй, охин ч байхгүй энэ
хорвоод орь ганцаар хүн шүү дээ» гэж гуйв.
Түүний нөгөөх омог бардам, эрэлхүү зан ул мөргүй алга
болжээ. Хариугүй муу аймхай амьтан байжээ. Тийм амьтныг
алаад ч яах юм билээ. Тэгэхлээр нь жаал хүү Кулубект хандаж,
«За яах вэ үүнийг буудаж алахыг больё. Харин энэ хүнийг дахин
хэзээ ч буцаж ирэхгүйгээр энэ газраас үлдэн хөөвөл таарна. Энэ
хүн энд хэрэггүй, тонилог!» гэв.
126