Page 123 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 123

Эврийг салгаж бас л эс дийлэхдээ Орозкул учиргүй галзуу юм
                шиг уурлан, сүхний мөр ир алинаар нь балбаж байгаагаа ч

                ялгаагүй болжээ. Сейдахмат очиж
                     — Хайран эвэр эвдэх нь. Аль вэ би салгая гэхэд
                     — Хойшоо бай! Үхсэнээ эвдэнэ гэж. Би өөрөө салгана гэж
                Орозкул янцаглан сүхээ далайв.

                     — Дураараа л бол гэж Сейдахмат гэртээ орохоор явахад
                нөгөө бараан царайт бүдүүн хүн хувь оногдсон шуудайтай махаа
                чирсээр хойноос нь одов.
                     Орозкул согтуугаар улам зөрж, саравчийн цаана Эвэрт гоо

                марлын толгойг дөрөв хуваах гэж оролдсоор байгааг үзвэл тэр
                марлын толгойноос өнийн өшөө хорслоо авах гэж байгаа бол уу
                гэж бодмоор байжээ. Орозкул амнаасаа хөөс сахруулан үхсэн
                марлын толгой үг хэл мэдэх юм аятай

                     — Ай муу нохой! Чи бас тэгнэ ээ... гэж нэг өшиглөж аваад, —
                Чи арай ч тэгэхгүй ээ! гэж сүхээ шүүрэн далайж, — Чамайг
                салгаж чадахгүй бол би юуны хүү болох бол доо! Май үз! Май үз
                гэж цавчихад нь марлын гавал хага үсэрч, яс нь бөмбөгний сум

                адил тал тал тийш үсчиж байжээ. Тэгтэл нүдийг нь тэс цавчихад
                жаал хүү огцом дуу алдав. Марлын толгойн нүдний аяганаас
                өтгөн бараан ус урсав. Марлын нүд ширгэж, хоосон ухархай
                үлдэв.

                     — Би энэ байтугай юмны толгойг хэмх цохино! Үүнээс цаадах
                эврийг эвдэлнэ гэж Орозкулын чарлах нь тэр ямар ч гэмгүй
                толгойд зэрлэг мэт өшиж хорсохдоо ухаан алдах шахаж байв.
                     Нүдсээр байж марлын гавлыг зулай, духаар нь хэмх цавчиж

                орхиод сүхээ хаяж, хоёр гараар эврээс нь шүүрэн авч толгойг
                гишгэж байгаад араатан адил бяр гарган мушгисанд марлын
                эвэр модны үндэс адил нажигнан мултарчээ. Тэр эвэр бол жаал
                хүүгийн мөргөж гуйдгаар Орозкул Бекей эгч хоёрт нь шидэт

                өлгий авчирч өгөх ёстой мөнөөхөн Эвэрт гоо марлын эвэр
                байлаа...
                     Жаал хүүгийн дотор муухай болов. Тэндээс эргэж явахдаа
                нөгөө хүний өгсөн бөөрийг газар унагажээ. Хүүгийн царай нь

                цонхийн цайж, духанд нь хүйтэн хөлс дааварлана. Галын
                дэргэдүүр гарахад нь тогооны дор их гал дүрэлзэн шатаж, тогоон




                                                            122
   118   119   120   121   122   123   124   125   126   127   128