Page 120 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 120

— Тэр юухан байх вэ гэж Орозкулын сэтгэлийг төвшитгөн
                засаж, нөгөө жолооч хархүүд хандаж, — Аль вэ би хагалъя

                гэжээ.
                     Жаал хүү галын дэргэд сөхрөн суусан өвгөн аавынхаа араас
                очиж,
                     — Аав аа! гэтэл цаадах нь дуулсангүй. Тэгэхлээр нь,

                     — Аав аа! гээд мөрөн дээрээс нь таттал эргэн харжээ. Энэ
                удаа жаал хүү өвгөн аавыгаа бараг таньсангүй. Момун бас согтуу
                байв. Өвгөн аавынхаа архи уух нь байтугай үнэртүүлсэн байхыг
                үзсэн удаа тэр бүрий үгүй. Тийм явдал байсан бол Ишиг хөл

                нуурын өвгөчүүлийн хойлгын найран дээр байсан биз. Тийм үед
                хүн болгонд эмэгтэйчүүлд хүртэл архи барьдаг юм чинь. Түүнээс
                биш ийм жирийн өдөр архи амссан удаа Момун өвгөнд нэгээхэн
                бээр үгүй.

                     Өвгөн их л цаанаас, жигтэй, зэрлэг юм шиг ач хүүгээ харав.
                Нүүр нь хөөж улайжээ. Ач хүүгээ таниад бүр ч улайв. Царай нь
                галын дөл шиг улайж ирснээ даруй хувхай цайрав. Өвгөн яаран
                босож, ач хүүгээ биедээ наалдуулан

                     — Чи яав аа? Яав аа? Яав? гэж бүдэг цаана дуугарах нь
                үүнээс ондоо үг хэлж чадахгүй тавилангаар заяасан үг хэлээ
                мартаж орхисон мэт байв. Үүнийг үзээд хүүгийн сэтгэл түгшиж
                     — Аав аа, таны бие муу байна уу? гэж зовнин өгүүлэхэд,

                     — Үгүй ээ. Үгүй. Зүгээр. Чи жаахан явж байгаад ир. Би түлээ...
                гэж амандаа үглэжээ.
                     Чингээд ач хүүгээ бараг түлхэх шахам биеэс зайлуулаад бүх
                нарт ертөнцийг жигших мэт гал руу эргэж, сөхрөөд дахин эргэн

                харсан ч үгүй. Гагцхүү галаар оролдон гөлөрнө. Ач хүү нь
                мэгдэж, учраа олохгүй дэмий л түлээ хагалж буй Сейдахматын
                тийш гүйн одохыг ч харсангүй.
                     Өвгөн аав яасан юм бол гэж жаал хүү бодов. Энэ хашаанд ер

                юу болж буйг ойлгохгүй байв. Малын саравчинд очвол, саравчны
                хажууд ямар нэг амьтны арьсыг хөрсөөр нь дэвсээд дээр нь
                баахан шинэхэн улаан мах овоолсныг сая олж харжээ. Дэлгэсэн
                арьсны зах ирмэгээр цайвар улаан цус гоожиж байв. Бохирыг

                цувуулан хаясан газар нэг нохой архиран, гэдэс гүзээ зулгаана.
                Овоолоотой махны хажууд бараан царайтай, овор их биетэй




                                                            119
   115   116   117   118   119   120   121   122   123   124   125