Page 118 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 118

Хүрэнхэн дарсаа ууцгаая


                     гэж нэг жигтэй балай дуу аялгуулан бархирна. Тэр дуунд эцэс
                төгсгөл гэж ер үгүй. Яагаад гэвэл тэмээгээр ирлээ, тахиагаар

                ирлээ, хулганаар ирлээ, яст мэлхийгээр ирлээ гэж ер хөдөлдөг
                мөлхдөг юм бүхнийг оруулан дуулна. Сейдахматын эрүүл
                байхаас согтуу байх нь жаал хүүд их аятайхан санагддаг байжээ.
                     Эл учир Сейдахматын согтуу орж ирэхэд жаал хүү баяртай

                инээмсэглэв. Сейдахмат гайхаж
                     — Ха! Чамайг өвчтэй гэсэн яасан бэ! Чи чинь огт эрүүл байна
                шүү дээ. Яагаад гараа гаргахгүй байна? Ингэж таарахгүй шүү...
                гэж хүүгийн дээрээс дарж үнсэх гэж ядахад нь архины үнэрээс

                гадна гар хөл, дээл хувцаснаас нь шүүрхий махны үнэр ханхийж
                байжээ. Туужуу шиг ширүүн үс ноос болсон хацраар хүүгийн
                хацрыг хорстол үрэхэд нь жаал хүү
                     — Сейдахмат ах аа, болиоч дээ. Манай өвгөн аав хаана

                байна, харагдана уу? гэхэд нь цаадах нь, тэр юуны тэнд... гэж
                хуруугаа хий эргүүлж
                     — Чиний өвгөн аав чинь бий... Бид... голын уснаас гуалин
                чирч гаргаад бүлээцэх гэж жаахан балгацгаалаа. Өвөө чинь одоо

                гадаа мах чанаж байна. Чи босож хувцасла, хоёулаа очъё. Ингэж
                хэвтэнэ гэж юу гэсэн хэл бэ! Энэ буруу. Бид цөм гадаа байхад чи
                ганцаар энд хэвтэнэ гэдэг юу вэ! гэжээ.
                     — Өвгөн аав намайг битгий босоорой гэсэн.

                     — Битгий дэмий юм ярь. Гарч харъя. Ийм өдөр олон
                дайралдахгүй шүү. Өнөөдөр чинь найр болж, аяга ч тос, ам
                халбага ч тос сайхан байна шүү. Бос бос гэж Сейдахмат жаал
                хүүг хувцаслах гэж тэмтчихэд нь жаал хүү

                     — Би өөрөө хувцаслая! гэв.
                     Хүүгийн толгой эргэж бас л базаахгүй байжээ. Гэвч цаадах нь
                үгэнд нь орсонгүй албаар хувцаслуулав. Аяга халбага ам
                тостсон амны хишигтэй өдөр болж байхад гэрийн мухар сахиж,

                ганцаар хэвтсэн жаалыг босгож их буян хийв гэж Сейдахмат
                боджээ...
                     Жаал хүү Сейдахматыг дагаж гуйвганасаар гарав. Гадаа
                үүлэрхэг салхитай өдөр байв. Тэнгэрт үүлс үймэлдэнэ. Жаал





                                                            117
   113   114   115   116   117   118   119   120   121   122   123