Page 114 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 114

сайн шийдээгүй бололтой байв. Бодож байгаад, «Хөл нүцгэн
                орсон нь дээр биз. Тэртэй тэргүй гутлын түрий давах юм чинь.

                Гуяар татмаар гүнзгий золиг байна. Сүүлд нь өдөржин нойтон
                гуталтай явах болно» гэж боджээ. Гэтэл бас голын ус хачин
                хүйтэн байгаа даа гэж тээнэгэлзэнэ. Момун өвгөн энэ байдлыг
                сайхан далимдуулж

                     — Хүү минь чи тайлаад юу хийх вэ. Сейдахмат бид хоёр оръё
                гэхэд залуу жолооч ичингүйрч
                     — Зүгээр өвгөн гуай гэсэнд
                     — Чи бол зочин хүн. Бид бол эндхийн улс. Чи зүгээр

                жолоогоо барь гэж Момун ятгав.
                     Сейдахмат Момун хоёр ган төмөр аргамжийн үзүүрээс чирч
                уснаа ортол, Сейдахмат муухай харааж
                     — Энэ чинь ус биш гэж мөс байна шүү дээ! гэж дуу алдав.

                     Орозкул Какетай хоёр нигүүлсэнгүй инээлдэн
                     — Тэвчиж үз! Дотроос чинь бүлээцүүлэх юм олдох байлгүй!
                гэв.
                     Харин Момун өвгөн хүний урамд үг дуугарсангүй.

                     Тэр ч байтугай зайрмагтай усны янгинам хүйтнийг ч
                мэдсэнгүй. Хүзүүгээ нугдайлгаад усны ёроолын мөлгөр чулуун
                дунд халтиран явахдаа, Орозкул буц гэж битгий хөөгөөсэй. Олны
                нүүрэн дээр битгий загнаасай. Золгүй муу тэнэг мунхаг өвгөнийг

                уучлаасай даа гэж бодож явжээ.
                     Гэтэл Орозкул ч юу ч хэлсэнгүй. Момуны тэр хичээнгүй
                зүтгэлийг олж хараагүй юм шиг, түүнийг хүн гэж өчүүхэн ч
                тоохгүй зогсож байв. Харин дотроо баярлан, муу өвгөнийг

                тавлаж, «Чи муу ингэж л миний хөлийн дор сөгдөх ёстой байсан
                юм даа. Даанч эрх тушаал минь багадаад байна даа. Түүнээс
                биш үүнээс арай дөмөгхөн Юмнуудыг мушгиж, үүнээс арай
                дөмөгхөн юмнуудыг шороон дээгүүр мөлхүүлэх юм сан. Намайг

                ядахдаа хамтрал юм уу, сангийн аж ахуйн дарга болгоосой.
                Тэгвэл зад барих юм сан. Одоогийн дарга нар ардыг дураар нь
                тавьж орхиод энэ ч даргыг тоохгүй байна, тэр ч даргыг
                хүндлэхгүй байна гэж гомдол тавих юм. Нэг муу хоньчин л

                даргатайгаа эн сацуу үг ярих болсон байна шүү дээ. Эрх ямбаа
                эдэлж чадахгүй тэнэгүүд! Доод улстай ингэж ярилцах юм уу?




                                                            113
   109   110   111   112   113   114   115   116   117   118   119