Page 112 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 112

аа, эд хаанаас ирэв ээ? гэж Кокетайн сэтгэл хөөрч, гахайных шиг
                онигор нүдээ гялалзуулна. Орозкул би л эзэн нь гэсэн шиг их

                зантай
                     — Эд дархлагдсан уулын амьтад байлгүй яах вэ. Давааны
                цаанаас ирээ биз. Яагаад хүнээс айхгүй байна гэвэл, эднийг хүн
                үргээдэггүй болохоор тэр гэнэ.

                     — Буутай гарсан болоосой. Мах нь лав хоёр центнер татна
                даа гэж Сейдахмат санамсаргүй үг алдсанд тэртээ хөндий
                зогсож байсан Момун тэссэнгүй
                     — Сейдахмат чи юу хэлнэ. Энэ чинь хориотой ан шүү дээ гэж

                аяархан дуугарав. Орозкул өвгөнийг аягүй муухай хялайн харж,
                «Чи бас миний дэргэд цор цор хийх нь үү!» гэж хорсон боджээ.
                Үхтэл нь хараах юм уу гэснээ гаднын хүний дэргэд биеэ барьж
                     — Дэмий балай юм сургах хэрэггүй. Эднийг өсгөж үржүүлдэг

                газар бол агнахыг хориглодог юм. Тэгвэл манай энд эднийг
                өсгөдөггүй шүү! Эднийг хүн алсан байхад би хариуцахгүй. Мэдэв
                үү гэж Момуныг харалгүй нэн зэвүүн өгүүлсэнд Момун
                     — Мэдлээ! гэж газар шагайсаар хажуу тийш зайлжээ. Гэтэл

                эмгэн нь өвгөний ханцуйнаас сэмхэн дугтарч
                     — Чи ядахдаа дуугүй байгаач гэж зэмлэв. Хүн болгоны царай
                улсхийж нэг л хачин гөлөлзөөд явчихжээ.
                     Эгц эргийн жимээр цааш явж буй гурван марлыг хүмүүс дахин

                ширтэв. Тэд эрэг өөд цувран гарав. Хамгийн түрүүнд хүрэн
                марал буга данхар эврээ бардам дээгүүр өргөсөөр авирахад
                хойноос нь түжгэр зоргол дагажээ. Хамгийн сүүлд Эвэрт гоо
                марал дагажээ. Эргийн шавартай, цэлгэр чөлөөнд гурван марал

                туйлын тод, гоо үзэсгэлэнтэй харагдана. Алхах хөдлөх бүр нь ч
                тов тодхон авай.
                     Машины жолооч болох бүлтгэр нүдтэй, харваас томоотой
                бололтой залуу сэтгэл хөдөлснөө ил гаргаж

                     — Ёстой сайхан амьтад юм! Зургийн аппарат авч гарах минь
                яалаа. Аппараттай гарсан бол... гэхэд нь Орозкул дургүйцэн
                     — Түүний сайхан ч яамай. Сайхан юм хараад гэдэс цадах
                биш. Одоо зүгээр зогсоод юу хийх вэ. Машинаа асаагаад энэ

                эрэг рүү бөгсөөр нь оруулаад ир... гэснээ Сейдахматыг харж, —
                Сейдахмат чи гутлаа тайч гэж захирахдаа тэднийг захирч




                                                            111
   107   108   109   110   111   112   113   114   115   116   117