Page 113 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 113
чаддагтаа дотроо их л бардам байжээ. Бас жолоочийг зааж, —
Чи ч гэсэн төмөр утасны үзүүрийг гуалингаас уяад орхи. Түргэн
түргэн. Цаана нь бас ажил байна гэжээ.
Сейдахмат гутлаа тайлах гэж оролдоно. Гутал нь их давчуу
байжээ.
— Чи юу харж зогсоно. Түүнд туслаач гэж эмгэн өвгөнийгөө
сэмхэн түлхэж, — Чи өөрөө гутлаа тайлаад ор гэж их л эгдүү
хорсолтой өгүүлнэ.
Өвгөн Момун Сейдахматын гутлыг татаж өгөөд өөрөө
шалавхан гутлаа тайлав. Энэ үе Орозкул Кокетай хоёр,
— Нааш нь, нааш нь дар!
— Арай зүүгээр. За боллоо.
— Бас жаахан яв! гэж командалж байв.
Машины гаж чимээ авсан гурван марал түргэн түргэн алхлан,
эргэн эргэн харсаар эргийн дээр харайлган гарч хус модонд далд
оров.
— Алга болов оо гэж Кокетайн дуун алдахыг үзвэл амандаа
орсон олзыг алдсан мэт туйлын харамсалтай өгүүлэв. Орозкул
түүний далд санааг мэдсэндээ сэтгэл дүүрэн өгүүлсэн нь
— Зүгээр, эд хаа холдох вэ. Та нар үдэш орой болтол яваад
яах вэ. Би та нарыг дайлах болно. Тэнгэрийн зарлиг ч тийм
байна. Гэхдээ чамайгаа сайхан цатгана аа, хө гэж Кокетайн дал
мөрөн дээр алгадан тас тас хөхөрчээ. Орозкул бол наргиж ч
чадах хүн дээ.
— Тийм л бол яах вэ. Чи бол эзэн, би бол зочин хүн гэж
Кокетай том том шар шүд гарган инээжээ.
Машин бөгсөөрөө эрэг рүү шааж зогсов. Дугуй нь тал дундаа
хүртэл усанд оржээ. Түүнээс цааш орохыг жолооч нь арай
зүрхэлсэнгүй. Одоо урт төмөр аргамжийн үзүүрийг голын дунд
зоогдсон гуалинд хүргэх хэрэгтэй байв. Хэрэв аргамжны үзүүр
хүрэх юм бол тэрхүү гуалинг усны ёроолын чулуун дээгүүр татаж
гаргахад тийм ч их түвэг учрахгүй байлаа.
Тэр төмөр аргамж бол их урт, хүнд ган аргамж байв. Түүний
нэг талыг усан дотор чирч гуалинд хүргэх хэрэгтэй. Залуу жолооч
ус руу цэрвэн харж, гадуур хувцсаа дуртай дургүй тайлж байжээ.
Усанд гуталтайгаа туух уу, аль тайлсан нь дээр үү гэж бодож
112