Page 109 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 109

зохистой газар үзэхээр мөн ийшээ иржээ. Өвгөн Момун газар
                шагайж, хойноос нь тун ч итгэлгүй дагаж алхана. Өчигдөр

                Орозкултай хэрэлдсэндээ бантаад юу хийх, яах учраа мэдэхгүй
                явав. Орозкул түүнийг энэ ажилдаа оролцуулах бол уу? Өчигдөр
                тэрхүү гуалинг мориор татаж гаргах гэхэд нь хөөсөн шигээ
                өнөөдөр бас хөөх бол уу? «Чи юунд энд ирэв? Чамайг ажлаас

                халсан гэж хэлсэн шүү» гэвэл яах вэ? Олон хүний нүүрэн дээр
                загнаж хөөвөл яана? Ингэж сэтгэлийн там эдлэвч дагасаар явав.
                Хойноос нь эмгэн нь дагаж явна. Эмгэн нь зүгээр мод татаж
                гаргахыг энгүүн сонирхох гэж яваа дүр эсгэвч үнэн чанартаа

                өвгөнийгөө харуулдаж яваа хэрэг. Орозкултай очиж эвлэ, өршөөн
                хэлтрүүлтэл нь сайн ажил хийж өг гэж эмгэн түүнийг хөөж
                явуулсан билээ.
                     Орозкул эзэн хүний янзтай хүнд ихэмсэг алхална. Хацраа

                төмбийлгөн шуухитнаж, ийш тийш ширүүхэн ширүүхэн харж
                явав. Өчигдөр архи ууснаас толгой өвдөвч бусдаас өс хонзонгоо
                авч явна гэж бодохдоо сэтгэл дүүрэн явжээ. Момун өвгөн
                хойноос нь эзэндээ зодуулсан нохой адил чөчгөнөн алхаж

                явахыг үзээд Орозкул нөгөө ирсэн хүнтэй үг ярилцахын
                хоорондуур «Гайгүй дээ, чи үүнээс нэг юм үзэх болно. Би чамайг
                дээ, хорондоо тоож харахгүй юм хуухай. Одоо чи надад юу ч
                биш. Миний хөлийн дор өөрөө сөгдөх болно доо гэж бодоод,

                өчигдөр үдэш эхнэрээ өшиглөн хөөхөд эхнэр нь түүний хөлийн
                дор хэрхэн муухай чарлан хэвтсэнийг санаж, — Болж! Энэ
                гуалинг явуулж орхиод тануусыг улам буулгана даа. Хоорондоо
                хэрэлдэг. Бекей одоо эцгийнхээ нүдийг чичих болно. Өчигдөр

                орой өлөгчин чоно адил муухай зэрлэг бархирч байна билээ» гэж
                их л тавлан бодож явжээ.
                     Нөгөө хүнийг Кокетай гэнэ. Нуурын хөвөөнөөс ирсэн
                хамтралын тоо бүртгэгч энэ хүн бол бараан царайтай, лантгар

                биетэй, хүдэх нэгэн эр байв. Орозкултай олон жил найзалжээ.
                Кокетай арван хоёр жилийн өмнө аминдаа байшинтай болоход
                Орозкул банз зүсэх, дүнз хямд үнээр худалдаж их тус болсон
                ажээ. Энэ хөдөөгийн эр хожим том хүүгээ гэрлүүлээд тэдэнд нэг

                байшин барьжээ. Тэгэхэд Орозкул бас л гуалин өгсөн нь бий.
                Кокетай одоо бага хүүгээ тусгаарлах болж, бас л барилгын мод




                                                            108
   104   105   106   107   108   109   110   111   112   113   114