Page 107 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 107
өвгөн цааш ярих гэтэл эмгэн эх нь орж иржээ. Эмгэн их сандруу
орж ирэхийг үзвэл нэгийг олж мэдсэн бололтой.
— Өвгөн чи тэдэн дээр оч! гэж эмгэний хэлмэгц өвгөн
навтасхийж, царай нь их өрөвдмөөр болжээ. Эмгэний хэлэх нь:
— Тэд нөгөө голд орхисон модыг машинаар гаргах гэж байна.
Чи оч. Юу хий гэснийг нь хий. Ай тэнгэр минь, сүүгээ ч хөөрүүлж
амжсангүй шүү гэж тэвдэн гал түлж, сав суулга хангинуулж
гарав.
Өвгөн хөмсөг атируулан эмгэний урдаас хөшиж ямар нэг юм
хэлэх гэтэл эмгэн тас дайрч
— Чи юу гөлрөв? Чи юундаа адрав? Үйлийн үрт бид ер нь
адраад адраад хаа хүрэх юм билээ дээ. Тэдний дэргэд чи юу юм
бэ? Орозкулынд ямар шуу машин тэрэгтэй, ямар шуу улс ирээд
байна даа. Тэр машин бол арван гуалин ачаад ч уул даваад
явчхаж чадна. Орозкул биднийг нэг нүдээрээ ч харахгүй. Би
хэчнээн гуйж мөргөөд ч цаад охиныг чинь гэртээ оруулаагүй
байна. Цаад сувай сударган эм чинь хавдар нүдлээд
Сейдахматынд л сууж байна. Тэнэг толгой чамайг л харааж
сууна шүү дээ... гэж эгдүүцэхэд нь өвгөн тэссэнгүй
— За боль боль! гээд гарахдаа, — Хүү минь өвджээ. Халуун
сүү өгөөрэй гэв.
— Халуун сүү өгнө өгнө. Чи минь л явж үз гээд өвгөнийг явсан
хойно, — Энэ маань ямар жигтэй ааштай болов. Хүнтэй хэзээ ч
зөрдөггүй, уснаас дөлгөөн, өвснөөс намхан явдаг юм сан. Гэтэл
энэ хүүг үзэхээрээ л сүйд болох юм. Бас тэгээд Орозкулын
морийг унаж давхина гэнэ ээ! Энэ бүхэн чамаас л болж байгаа
юм гэж эмгэн үглэн жаал хүүг айхавтар муухай харж, — Хэнээс
болж хэрэг тарихаа олж дээ чухам... гэжээ.
Удалгүй халуун сүүнд шар тос самарч жаал хүүд өгөв. Уруул
ам түлэм халуун сүү байтал эмэг эх нь албадаж
— Халуунаар нь уу. Битгий ай. Хамрын ханиад халуун сүү
уувал л арилна гэнэ. Жаал хүү буцламгай сүү оочиж, халахдаа
нүдний нь нулимс асгарсанд эмгэн гэнэт сайхан загнаж
— Жаахан хөргөж байгаад уу даа. Ядаж ийм цагаар өвчин
тусах гэж дээ гэж санаа алдав.
106