Page 103 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 103
байсан нь олонтоо. Момун өвгөн үүрээр хар хонио гаргаж, Эвэрт
гоо маралд өргөхдөө энэ тухай мөргөж гуйгаагүй гэж үү?
Сангийн аж ахуйн жолооч нар яваад өглөө. Жаал хүү ч
сэтгэлээрээ хоцорсонгүй хамт яваад өглөө. Жаал хүү Кулубекийн
машины кабинд зэрэгцэн суугаад «Кулубек ах аа, бидний урд
Эвэрт гоо марал яваа шүү!» гэхэд нь цаадах нь, «Тийм үү?» гэнэ.
«Тэгэлгүй яах вэ. Үнэн шүү. Тэр давхиж явна» гэж жаал хүү ярьж
явав.
— Чи юу бодоо вэ? Одоо явъя гэж өвгөн Момун хүүгийн
бодлыг тасалжээ. Өвгөн аав нь морин дээрээс тонгойж жаал хүүг
өргөж урдуураа дүүрээд
— Даарч байна уу? гэж дээлийн хормойгоор ороон хучиж
билээ.
Тэр үед жаал хүү сургуульд ороогүй байв.
Одоо бол хүнд их нойрноос байн байн сэрэхдээ сэтгэл зовж,
«Би маргааш сургуульдаа яаж явах билээ? Надад өвчин хүрээд
бие их муу байна шүү...» гэж бодно. Гэвч энэ бодол нь
мартагдаж, самбарт багшийн «Ат. Ата. Така» (Морь, Эцэг. Тах)
гэж бичсэнийг дэвтэртээ хуулан бичиж байх шиг санагдана.
Жаал хүү нэгдүгээр ангид орсноос хойш энэ хэдэн үгийг дэвтэр
дүүрэн хуулан бичсэн билээ. Ат. Ата. Така гэж бичсээр байтал
ядарч, нүд нь эрээлжлээд хамаг бие нь бас л халуу шатаж
ирэхэд жаал хүү хөнжлөө ярав. Хөнжлөө яраад хэвттэл даарч,
бас л элдвээр зүүдэлнэ. Заримдаа загас болчихсон Хүйтэн
голын усанд сэлж, цагаан онгоцонд хүрэх гэж мэрийвч хүрч эс
чадав гэж зүүдэлнэ. Заримдаа цасан шуурганд явж байна гэж
зүүдэлж байжээ. Харанхуй хүйтэн шуурганаас өвс ачсан машин
түрж уулын өөд зүтгэхэд нь машинууд хүн адил уухилж байжээ.
Машины дугуй учиргүй хурдан эргэсээр халаад час улайв.
Түдэлгүй шатаж улаан дөл бадрав. Эвэрт гоо марал эврээрээ
машины тэвшнээс түрж, тэрхүү өвс ачсан машиныг уулын өөд
түлхэж гаргана. Жаал хүү байдаг чадлаар хамжилцав. Хамаг
биеэс нь халуун хөлс цутгажээ. Гэтэл машинд ачсан өвс гэнэт
хүүхдийн дүүжин өлгий болон хувирч, Эвэрт гоо марал жаал
хүүд, «Би их яарч ирлээ. Хоёулаа энэ өлгийг танай Бекей эгч
Орозкул ах хоёрт хүргэж өгье» гэв. Хоёулаа хар хурдаар
102