Page 106 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 106

толгойг нь түшиж дэрлүүлээд
                     — Битгий бос. Ийм өвчтэй байж яаж сургуульдаа явах вэ. Аль

                вэ хэлээ гарга гэв. Жаал хүү санасандаа хүрэх гэж
                     — Багш загнана. Хичээл таслахад багш их дургүй байдаг юм
                гэхэд нь өвгөн
                     — Хаанаас аашлах вэ. Би очиж хэлнэ. Аль вэ хэлийг чинь

                харъя гэв.
                     Өвгөн жаал хүүгийн хэл, хоолойг нь сайтар ажаад судсыг нь
                барих гэж удаан тэмтрэв. Хар бор ажилд эвэршсэн ширүүн хуруу
                нь жаал хүүгийн халуун нойтон гарын судсыг даран, зүрхний нь

                цохилтыг ямар нэг ид шидийн хүчээр мэдэх шиг болон, их л
                тайван итгэлтэй өгүүлсэн нь
                     — Тэнгэр өршөөх биз. Чи ердөө салхинд жаахан цохиулсан
                байна. Дотор чинь хүйт орчиж. Өнөөдөртөө хэвтэж бай. Үдэш

                унтахын өмнө өсгий, цээжийг чинь хонины халуун сүүлээр сайн
                арчаад орхивол маргааш өглөө хулан шиг л дэгдээд өгөх нь тэр
                гэв.
                     Момун өвгөн өчигдрийн болсон явдлыг санаж, өнөөдөр бас

                ямар ял ирэхийг бодоод ач хүүгийн орны хажууд сэтгэл гунин
                суухдаа санаа алдан юм бодож байгаад
                     — Юу л болбол болог гэж шивгэнэснээ, — Чи минь бас
                хэдийд өвдчих нь энэ вэ? Яагаад надад хэлсэнгүй вэ? Өчигдөр

                орой өвдчих нь энэ үү? гэв.
                     — Тийм ээ, өчигдөр үдэш. Гол орж марал хараад танд хэлэх
                гэж ирсэн юм. Тэгтэл жаахан байж байгаад хамаг бие
                арзасхийгээд явчихсан юм гэхэд нь. Өвгөн яагаад ч юм их л

                гэмшсэн мэт
                     — За яах вэ... Чи хэвтэж бай, харин би одоо явах минь гэлээ.
                Өвгөнийг босож явахыг завдтал жаал хүү зуурч
                     — Өвгөн аав аа, тэнд байсан марал нөгөө Эвэрт гоо марал

                мөн, тийм ээ? Тэр сүү адил цав цагаан үстэй нь ийм нүдтэй яг
                хүн шиг харах юм билээ... гэхэд нь өвгөн их л хянуур
                инээмсэглэн
                     — Ай тэнэг минь дээ... Чиний бодсон зөв л болог л дээ.

                Тэгээд ер нь тэр чинь нөгөө ижилгүй гайхамшигт Эвэрт гоо
                марал биеэр мөн байхыг хэн мэдэх билээ? Миний бодвол... гэж




                                                            105
   101   102   103   104   105   106   107   108   109   110   111