Page 108 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 108

Хүүгийн давсаг чинэрээд хэвтэж чадсангүй, өөрийн эрхгүй
                бостол хамаг бие нь хачин сул болжээ. Эмгэн яаран ухасхийж

                     — Чи яах нь вэ, шээх нь үү гэв.
                     — Тийм ээ.
                     — Байзнаарай, би сав авчирч өгье гэж гүйн гарч төмпөн
                оруулж тавьжээ. Жаал хүү жаахан жишүү зогсоод төмпөнд

                годгодуулж байхдаа шээс яасан шар, халуун юм бэ гэж гайхаж
                байжээ.
                     Хүүгийн бие овоо дээр болов. Толгой өвдөх нь ч бага зэрэг
                намджээ. Эмэг эх нь ингэж санаа тавьсанд жаал хүүгийн сэтгэл

                амран, маргааш өглөө бие гайгүй болж, заавал хичээлдээ явна
                даа гэж бодож байжээ. Хичээлдээ очоод манай тэндхийн ой
                модонд гурван марал иржээ. Дун цагаан өнгөтэй эм марал нь
                мөнөөхөн Эвэрт гоо марал мөн шиг байна. Их том болсон

                зорголтой юм. Том гэгчийн даргай эвэртэй хүрэн марал буга бол
                Эвэрт гоо марал, үр хүүхдээ чононоос хаацайлж чадна. Тэр
                гурван марал хаашаа ч явахгүй тэр ойд байвал Эвэрт гоо марал
                манай Орозкул ах, Бекей эгч хоёрт хүүхдийн шидэт өлгий авчирч

                хайрлах болно гэж ярина даа гэж бодож байжээ.
                     Энэ өглөө гурван марал уснаа бууж явжээ. Уулын хярд
                намрын оготор шар наран хагаслан цухуйх үе тэд дээд модноос
                гарч иржээ. Наран хөөрөх тусам уулын хавцал бэлд гэрэлтэй,

                дулаан болж байлаа. Шөнөдөө бээрч хоцорсон модод сэргэж,
                өнгө үзэмж засжээ.
                     Гурван марал модны хоорондуур яаралгүй алхлан, ойн
                цоорхойн наранд ээж, модны шүүдэртэй нойтон найлзуур

                зулгаасаар явжээ. Хамгийн түрүүн том эвэрт буга, дунд нь
                зоргол, хамгийн сүүлд Эвэрт гоо марал болох цүдгэр согоо явж
                байв. Гурван марал нөгөө Момун Орозкул хоёрын гайтай гуалин
                булхайдсан жимээр бууж иржээ. Уулын хар шороон хөрсөнд

                булхайн мөр хагалсан шан мэт зурайна. Тэр жим явсаар голын
                гарамд хүрчээ. Момун өвгөн, Орозкул хоёр өчигдөр тэрхүү
                гармын тэхий дунд гуалингаа тээглүүлэн орхисон билээ.
                     Гурван марал яагаад үүгээр бууж ирэв гэвэл, тэнд ус уухад

                тохиромжтой газар юм. Орозкул, Сейдахмат, мөн мод аваар
                ирсэн хоёр хүн голын дунд зоогдсон модыг машинаар татах




                                                            107
   103   104   105   106   107   108   109   110   111   112   113