Page 105 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 105

хэвтэв. Орозкул ах үнэхээр өвгөн аавыг ажлаас нь халбал яана?
                Эмгэн эх тэгвэл өвгөн аавыг минь загнаж амар заяа үзүүлэхгүй

                болно. Тэгвэл яадаг юм билээ? гэж бас бодно.
                     Хүмүүс яагаад ингэж амьд явна? Яагаад зарим хүн сайн
                зарим хүн муу байдаг вэ? Яагаад зарим нь жаргалтай, зарим нь
                жаргалгүй байдаг вэ? Зарим хүн яагаад хүн болгоноос айна вэ?

                Зарим нь яагаад хэнээс ч эс айна вэ? Яагаад зарим улс
                хүүхэдтэй зарим нь хүүхэдгүй байдаг юм бол? Зарим нэг нь
                яагаад бусдад цалин мөнгө өгөхгүй байж болдог юм бэ? Бодвол
                их цалин авдаг улс хамгийн сайн хүмүүс байдаг биз. Миний

                өвгөн аав бага цалин авдаг болохоор хүн болгон түүнийг
                дарладаг биз. Өвгөн аавыгаа яавал тийм их цалинтай болгох
                бол? Тэгвэл Орозкул ч өвгөн аавыг минь хүндлэн эхлэх биш үү.
                     Ингэж бодоход хүүгийн толгой улам ихээр өвдөнө. Үдэш

                голын цаана гармын дэргэд харагдсан гурван марал бас л
                санаанд нь оржээ. Тэд тэнд шөнө яаж хононо? Хүйтэн цэвдэг
                хадан ууланд, битүү хар ойд тэд яаж байна? Тун ч аймаар
                байдаг биз. Гэнэт чоно дайрвал яана? Тэгвэл Бекей эгчид

                хүүхдийн шидэт өлгий хэн авчирч өгөх вэ?
                     Жаал хүү унтсан боловч аймаар зүүд зүүдэлнэ. Зүүдэндээ,
                Бекей эгч Орозкул хоёрт хус модон өлгий хайрла гэж Эвэрт гоо
                марлаас гуйсаар байжээ. «Энэ хоёр үр хүүхэдтэй болог л дээ!»

                гэж мөргөсөөр байтал холхид хүүхдийн өлгийн хонхон дуу
                жингэнэв. Эвэрт гоо марал эвэртээ хүүхдийн шидэт өлгий өлгөөд
                яаран ирж явна...
                     VII


                     Өглөө эрт хүүгийн духанд хүйтэн гар хүрч, жаал хүү сэрэв.

                Өвгөн аав нь гаднаас орж ирсэн бололтой гар нь цэв хүйтэн
                байв. Жаал хүү өөрийн эрхгүй арзасхийв.
                     — Хэвт хэвт гэж өвгөн гараа үлээж бүлээцүүлэн хүүгийн
                духыг дарж үзээд хэнхдэг, гэдэс дээр нь гараа тавьж, — Бие чинь

                муу байна. Халуунтай байна. Сургуульд явах цаг болсон байхад
                юунд хэвтээд байна гэж бодлоо шүү гэж сэтгэл дундуур хэлэв.
                     — Тэгвэл би одоохон бослоо гээд хөвүүн өндийтөл нүд нь
                эрээлжлэн харанхуйлж, чих нь шуугиад явчихжээ. Өвгөн аав нь





                                                            104
   100   101   102   103   104   105   106   107   108   109   110