Page 100 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 100

— Зүгээр цочирдож байгаа юм. Дасах хэрэгтэй. Анхнаас нь
                дасах хэрэгтэй. За яах вэ, гай зовлон л битгий ирээсэй гэж өвгөн

                амандаа шивгэнэнэ...
                     Тэр хоёр хонины хашаанд оров. Тэнд Момуны амины таван
                хонь зогсож байжээ. Өвгөн шонд өлгөсөн дэнлүү тэмтэрч олоод
                асаав. Хашааны буланд бөөгнөн зогссон хоньд эргэн харав.

                Өвгөн жаал хүүд дэнлүүгээ өгч
                     — Май барьж бай. Гэр дүүрэн гийчин ирээд байхад яаж
                зүгээр байх вэ. Хар хонио төхөөрье. Тэднийг босохоос өмнө
                янзлалгүй горьгүй гэжээ.

                     Жаал хүү дэнлүүгээ дээр өргөж гэрэлтүүлэв. Гадаа бас л
                жихүүн, хашааны завсар заалхайгаар салхин исгэрнэ. Өвгөн
                хонины хашааны үүдэнд нэг тэвэр өвс дэвсээд хар хонио барьж
                ирээд гэдрэг харуулж хөлийг боохын өмнө явган суугаад

                     — Чи наад дэнлүүгээ тавиад энд суу гээд алгаа дэлгэж, —
                Манай их дээдэс Эвэрт гоо марал минь ээ, үр хүүхдийг аюулаас
                аварсныг тань бодож, уураг цагаан сүүгээрээ манай өвөг
                дээдсийг тэжээснийг тань бодож, эхийн сайхан цагаан сэтгэлийг

                тань бодож хар хонио өргөе. Уулын даваанд, усны бургианд,
                хэвгий хэлтгий газар биднийгээ харж яваарай. Нутаг усанд маань
                биднийгээ үүрд харж яваарай. Бид таны үр сад шүү, Дашийн
                шог! гэж шивгэнээд их л сүсэглэн, духнаасаа аваад нүүрээ илж,

                сахлаа шувтрав. Жаал хүү ч мөн дуурайжээ. Чингээд өвгөн
                хонийг унагаж, хөлийг нь боогоод том хуйнаас хуучин монгол
                хутга гаргав.
                     Тэнгэр арилав. Огторгуйд нүүдэллэх уранхай тасархай

                үүлний завсраар наран айсан мэт хааяа хааяа шагайж байлаа.
                Цасан бөөн бөөнөөр хунгарлан, бут сөөг дарагдаад, залуу
                турьхан модод дарсан цасыг дааж ядан нахийж, хөгшин модод
                орвонгоороо унаж энд тэндгүй шөнийн цасан шуурганы ул мөр

                илхэн харагдана. Голын цаад ой бодолд дарагдсан мэт
                чимээгүйхэн дүнсийнэ. Голын усан ширгэсэн мэт хонхойгоод
                эргийг цас дарж, улам ч эгц өндөр болгожээ.
                     Наран нэгэн үе үзэгдэн, нэгэн үе далд орж байв. Гэвч жаал

                хүүгийн сэтгэл гуньж, түгшсэн нь үгүй. Урьд шөнийн цасан
                шуургыг ч мартаж, түүнд сэтгэл түгшиж байснаа ч мартжээ. Их




                                                             99
   95   96   97   98   99   100   101   102   103   104   105