Page 101 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 101
цас орсныг үзэхэд харин ч сонин юм шиг санагдаж байжээ. Ийш
тийш гүйхэд нь гутлаас нь бөөн бөөн цас үсчинэ. Гэр дүүрэн
хоносон залуусын нойр ханаад чанга чанга инээлдэн ярилцах нь
жаал хүүгийн сэтгэлд таатай. Тэдний хамт хонины мах амтархан
идэж суухдаа хүүгийн сэтгэл дүүрэн байжээ.
Энэхэн үес тэнгэр засарч, алсуураа гэгээтэй тунгалаг болов.
Үүлс улам замхрав. Гадаа дулаарч, гэнэт орсон цасан, ялангуяа
зам жимийн цасан хурднаа суув.
Шөнийн гийчид явахаар зэхэхэд жаал хүүгийн сэтгэл онц
хөдөлжээ. Тэд цөм гадаа гарч амны харуулын айлынхантай
салах ёс хийж, дулаан хонож, сайхан хоол идэв гэж баярлацгааж
байлаа. Тэднийг Момун Сейдахмат хоёр мориор хүргэх болов.
Хээр хөлдөж хоцорсон машинуудыг халааж асаахаар Момун
түлээ ачиж, Сейдахмат нэгэн их төмөр торх дүүрчээ. Тэд цөм
хашаанаасаа гарахад хөвүүн
— Өвөө, би явъя гэхэд нь Момун
— Би түлээ, Сейдахмат төмөр торх авч явахыг харна уу?
Чамайг дүүрч явах хүн алга. Ер чи тийш юу хийх вэ? Энэ их
цасанд эцэж хоцорно... гэв. Жаал хүү гоморхож хошуугаа
цорвойлгосонд Кулубек
— Яв яв. Буцаад өвгөн аавтайгаа ирнэ биз гэж хөтлөв.
Арчагийн хадлангийн зам нийлдэг салаа руу явцгаав. Цасан
их, тэр идэр залуусын чийрэг алхааг гүйцэх гэдэг жаал хүүд
амаргүй. Жаал хүү цуцаж эхлэв. Кулубек
— Аль вэ би чамайг үүрье гэж жаал хүүгийн гараас өргөж
эвтэйхэн нь аргагүй үүрэв. Түүний хүүхэд үүрч яваа байдлыг
үзвэл хэзээ язааны өдөр болгон хүүхэд үүрч сурсан мэт байжээ.
Хажууд нь явсан нэг жолооч
— Кулубек чи хүүхэд үүрэхдээ аргагүй сайн юм! гэхэд нь
Кулубек биеэ магтаж
— Би дүү нараа дандаа үүрдэг байсан юм. Бид нэг эхээс
зургуулаа. Би хамгийн ах нь. Манай ээж аав хоёр тарианы
талбайд ажилладаг байлаа. Одоо бол миний охин дүү хэдийн
хүүхэдтэй болсон. Намайг цэргээс халагдаж ирээд эхнэргүй, бас
ажилд ч ороогүй байхад миний том бүсгүй дүү маань намайг
манайд хүрээд ир. Та хүүхэд авахдаа сайн шүү дээ гэлээ.
100