Page 96 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 96

ярилцсан хэрэг. Хэрэв өвс үлдээх юм бол хойтонгоос нааш
                авалтгүй гэж тэд мэднэ. Тун ч шаламгайлан нэг машин ачиж,

                гаргаж тавиад л хойдохыг нь оруулж ачсаар хадсан өвсөө бараг
                цугийг нь ачжээ. Хоёр тэрэг хүрэхтэй үгүйтэй өвс үлдсэн гэнэ.
                Тэгээд түр амарч тамхиа татацгааж, хэн хэний араас давахаа
                сайхан ярилцаж аваад хөдөлжээ. Уулнаас буухдаа бараг л

                замаа гараар тэмтэрч үзэх нь холгүй тун хянуур бууж дээ. Өвс
                гэдэг хэдий хөнгөхөн боловч тун эвгүй осолтой ачаа. Ялангуяа
                хавчиг газраар явах, эгц огцом эргэхэд аюултай.
                     Гэвч тийнхүү явж байхдаа ийм юм болно гэж хэн мэдэх билээ.

                     Армагийн хажуу руу бууж, нэгэн хавцлаар цувсаар тэндээс
                гарахад нэгэнт үдэш болсон байжээ. Тэгтэл гэв гэнэт салхи
                шуурга тавьж, цас дарсан ажээ...
                     Кулубекийн ярих нь:

                     — Цасан шамарга тавихтай зэрэг нуруу руу нойт оргиод
                явчих шиг болсон шүү. Тэр даруй таг харанхуй болж, айхавтар
                салхилсныг яана. Жолоо булаагаад огт явуулахгүй байлаа шүү.
                Онхолдох юм бол уу гэж айж л явлаа. Тэр зам ч шөнө байтугай

                өдөр осолтой зам билээ дээ... гэнэ.
                     Жаал хүү цогтой тунгалаг нүдээ Кулубекээс огтхон ч
                салгалгүй ширтэн, түүний яриаг амьсгаа даран чагнаж байжээ.
                Түүний ярьдаг салхи, түүний ярьдаг цас гадаа мөн хэвээр

                хуйлран бургилж байв. Жолооч, өвс ачигчдын олонх нь гутлаа ч
                тайлсангүй, хувцастайгаа шалан дээр унтаад өгчээ. Тэдний
                өнөөдрийн үзэж өнгөрүүлснийг одоо харин нарийхан хүзүүтэй,
                том толгойт дэлдэн жаал сэтгэлдээ амсан өнгөрүүлж байжээ.

                     Хэдэн мөчийн дараа зам үзэгдэхгүй боллоо. Машинууд сохор
                хүн адил таамгаар ар араасаа дагаж, аль нэгийгээ төөрөөд
                явчих вий гэхдээ үргэлж чагнаалдсаар явлаа. Цас нүүр нүдгүй
                дарж, гэрлийн шилийг бүрхээд салхины шилэн дээр унасан

                цасыг шилний алчуур арилгаж амжихгүй боллоо. Кабинаас
                толгойгоо цухуйлгаж явах хэрэгтэй болов. Тэгж явна гэдэг юу
                гэсэн үг вэ дээ? Цас лавсан дарсаар л байв. Дугуй хий эргэж
                эхэллээ. Цуваа нэгэн төвгөр газар тулж ирээд яг зогсоцгоолоо.

                Хааз гишгэхэд мотор галзуу юм шиг чарлавч тусыг баржээ. Тэр
                төвгөр өөд яаж ч гарч чадсангүй. Бид кабинаасаа бууцгаан бие




                                                             95
   91   92   93   94   95   96   97   98   99   100   101