Page 92 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 92
Эмгэн ч сандран босож дэнгээ барив. Жаал хүү ч айгаад
шалавхан хувцаслав. Энэхэн үес гадаа улс ирэх шиг болж, олон
хүн ярилцах нь дуулдаж хөлийн чимээ гарчээ. Ирсэн улс гадаа
үүдний саравчинд шуурсан цасан дээгүүр чахар чахар алхлан,
Момуны хаалгыг балбаж
— Өвгөн ах аа, үүдээ тайлаарай. Осгох нь байна шүү! гэжээ.
— Та нар хэн бэ?
— Өөрийн улс байна аа.
Момун хаалга нээтэл цасанд дарагдсан бөөн улс хүйтэн
жавар, цасны хамт орж иржээ. Тэднийг үзвэл өдөр өвс татахаар
Арчагийн хонхорт явсан идэр жолооч нар байв. Жаал хүү
тэднийг даруй танив. Түүнд энгэрийн тэмдэг өгсөн нөгөө
хөвөнтэй шинельтэй Кулубек ч байжээ. Тэд нэг нөхрөө сугадан
орж ирэв. Цаадах нь ёолж, хөлөө чирнэ. Гэрт байсан хүмүүс
сандрав.
— Астапралла (тэнгэр өршөө)! Та нар яав? гэж өвгөн эмгэн
хоёр нэгэн зэрэг дуу алдав.
— Сүүлд ярья. Манайхны бас долоон хүн араас ирж яваа юм
сан. Арай төөрөөгүй байгаа даа. Аль вэ энд суу. Нэг нөхөр маань
хөлөө булгалжээ гэж Кулубек өгүүлээд нөгөө ёолон буй залууг
зуухны ёроолд гишгүүр дээр суулгав. Момун өвгөн сандарч
— Цаадуул чинь хаана байна? Би яваад ирье... гээд жаал
хүүд хандаж, — Чи Сейдахматынд гүйж очоод нөгөө цахилгаан
дэнлүүгээ аваад шалавхан ир гэж хэл гэжээ.
Жаал хүү гүйн гартал амьсгаа авахын ч аргагүй айхавтар
салхилж байжээ. Тэр энэхүү аймшигт мөчийг насан эцэс болтлоо
үл мартах буюу. Ямар нэгэн исгэрэн улих хүйтэн сэгсгэр мангас
хоолойг нь базаж, үнгэж гарчээ. Гэвч жаал хүү чичирсэнгүй,
салхины бат савраас мултран гарахыг хичээн, толгойгоо дараад
Сейдахматынх руу гүйжээ. Ердөө хорь гучхан алхам газар
бөгөөтөл учиргүй хол гүйх мэт санагдав. Жаал хүү дайчин
нөхөртөө тус хүргэхээр яваа баатар адил шуурга сөрөн гүйхэд
сэтгэл зүрхэнд нь зориг шийдвэр ундран байжээ.
Жаал хүү дийлдэшгүй хүчирхэг болсон мэт санагдан
Сейдахматынд хүрэх тэрхэн зуур сэтгэл бахдам олон гавьяа
байгуулан амжжээ. Юу гэвэл жаал хүү нэг уулнаас нөгөөд
91