Page 90 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 90

өгөхөөр яваа улс биз. Тэд цөм зүс сайхан, эрэмгий зоригтой алиа
                сэргэлэн залуус бол уу гэж жаал хүү бодож байжээ.

                     Жаал хүү энэ талаар алдсангүй, тэд үнэхээр тийм залуус
                байв. Тэдний жолоодсон машин цөм жин тан. Тэд Харуулын
                уулын хажуу руу буугаад хөдөөгийн дагширмал замаар орон
                жирийлгэжээ. Тэнгэр тийм ч аягүй биш, идэр жолооч нарын

                сэтгэл тэнүүн. Бас ямар нэг том толгойтой, дэржгэр жаал машин
                өнгөрөх бүрийд тосон гүйж галзуу юм шиг хөөрөн хашхирч
                байхыг үзээд тэд өөрийн эрхгүй инээд алдаж, жаал хүүг улам
                хөөргөж онгироох гэж түүн рүү зориуд гар даллан өнгөрөх ажээ.

                     Гэтэл хамгийн сүүлчийн машин жаал хүүг хараад зогсож,
                цэргийн хувцастай, хөвөнтэй шинельтэй атал мөрдөсгүй, бас
                энгүүн саравчит малгайтай идэр эр машины кабинаас цухуйж
                     — Жаал аа, сайн уу? Чи юунд энд зогсоно? гэж нүдээ

                баясгалантай ирмэхэд нь, жаал хүү бишүүрхсэн ч үгүй
                     — Зүгээр гэв.
                     — Чи Момуны ач хүү мөн үү?
                     — Мөн.

                     — Тийм байх аа. Би ч бугын удмын хүн шүү дээ. Энд яваа
                залуус цөм бугын удмынхан. Өвс татахаар явж байгаа. Өвгөн
                аавдаа мэнд хүргээрэй. Чотбайн хүү Кулубек явж байна гэж
                хэлээрэй. Намайг цэргээс халагдаад сангийн аж ахуйд тэрэг

                барьж байгаа гэж ярьж байна гээрэй. За баяртай гээд жаал
                хөвүүнд цэргийн энгэрийн тэмдэг бэлэглэжээ. Тэр сонин тэмдэг
                нь одон шиг тэмдэг байв.
                     Чингээд Кулубекийн машин гэнэт бар адил хүрхрэн ухасхийж,

                бусдынхаа хойноос жирийлгэн одов. Хөвөнтэй цамцтай, бугын
                удмын энэ эрэмгий, наргиа ахтай цуг явах юм сан гэж хөвүүний
                сэтгэл онц хөдөлжээ. Гэтэл хэдийн машины бараа тасарч жаал
                хүү харихаас ондоо мөргүй болжээ. Гэвч тэр сэтгэл бардам

                харьж тэр хүнтэй уулзсанаа өвөөдөө яриад, нөгөө бяцхан
                тэмдгийг энгэртээ зүүжээ.
                     Тэр өдөр орой тийшээ тэнгэр баганадан сүндэрлэх Сан-таш
                уулын их салхин гэнэт дэгдэв. Хуй салхинд модны навчис ойн

                дээгүүр эргэлдэн тэнгэрт тулам багана адил гозойж, уулнаа
                салхин шуугих их чимээ үүсжээ. Агшин зуур тэнгэр булингартан,




                                                             89
   85   86   87   88   89   90   91   92   93   94   95