Page 88 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 88
— Аав ээж чинь хэнийх вэ?
— Бас л аав ээжээсээ гараа биз.
— Тэд чинь хэнээс гарсан юм?
— Ингэж асуувал барагдах гэж ер үгүй шүү.
— Би бол Эвэрт гоо марлын үр садын хүүхэд дээ.
— Чамд хэн хэлэв?
— Өвгөн аав гэхэд нь
— Чиний энэ яриа ч нэг л биш байна даа гэж цэрэг толгой
сэгсэрчээ.
Түүнийг Эвэрт гоо марлын үр садын хүү гэж өөрийгөө
нэрлэсэн энэ данхар, дэржгэр жаал сонирхдог байна шүү. Гэвч
удам судраа мэдсэнгүй, долоон үеийнхээ эцэг өвгөдийг
мэдсэнгүй гэж цэрэг жолооч тийм ч зовж гуньсангүй. Тэр цэрэг
бол зөвхөн гурван үеэ мэдэж байв. Цаадах нь?
— Чи ядахдаа долоон үеийнхээ эцэг өвгөдийн нэрийг
тогтоогоогүй юм гэж үү? гэж хөвүүн асуужээ.
— Тогтоосонгүй, ер тогтоогоод ямар хэрэг байна? Би энэ
талаар юу ч мэдэхгүй мөртөө зүв зүгээр л амьдарч байна даа.
— Өвөг дээдсийнхээ нэр усыг мэдэхгүй хүн муу занд амархан
сурч завхардаг юм гэж миний өвгөн аав ярьдаг юм.
— Хэн муу зан сурна гэж? Улс уу?
— Тийм ээ.
— Яагаад?
— Өвгөн аавын ярих нь: удмаа мэдэхгүй хүн бузар булай
хэрэг явдал гаргахаас буцдаггүй, яагаад гэвэл түүнийг тэдний
хойч үеийн үр сад дурсахгүй юм чинь. Бас сайн сайхан үйл ч
бүтээдэггүй, яагаад гэвэл тэртэй тэргүй үр сад нь дурсахгүй юм
чинь ямар хэрэг байна гэдэг юм.
— Чиний өвгөн аав чинь яасан сонин хүн бэ! Чиний толгой
тархинд элдвийн балай юм чихэж суудаг хүн юм аа даа. Тэгээд ч
чиний толгой данхар, чих чинь манай цэргийн сургуулийн
хашаанд байдаг локатор шиг дэлбэгэр болчихсон юм байна шүү
дээ. Чи түүний үгийг бүү дуулж бай. Бид эв хамтын ёсонд орох
гэж, сансар огторгуй руу нисэж байхад тэр өвгөн чамд юу зааж
байгаа нь тэр вэ? Тэр өвгөнийг чинь манай улс төрийн сургуульд
суулгаж орхих юм сан, тэгвэл дороо л учир мэддэг болоод
87