Page 83 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 83

Мөнөөхөн эвэрт гоо марал аанай учрыг мэдэх нигүүлсэнгүй
                харцаар хөвүүнийг ширтэж байжээ. Тэр нойтон бүлтгэр хар

                нүдтэй ажээ. Эвэрт гоо марал хүний адил санаа алдахыг үзээд
                хөвүүн дотроо ихэд гайхав. Гоо марал хөвүүний өвгөн аав адил
                их л уйтгар гунигтай ажээ. Гэтэл нэг харсан чинь гурван марал
                улаан бургасан дундуур цааш яваад өгчээ. Тэдний тарган

                тэгшхэн хондлой дээр намрын онгож гандсан улаан навчис
                хийсэн унаж байв. Гурван буга жалгын дээр гарч зогсоход данхар
                эвэрт марал эврээ нуруундаа нааж хүзүүгээ гүлдийлгээд «Өм-
                бүү-ү!» гэж урамдах нь яндан адил хүнгэнэнэ. Бугын урамдах

                дуун голын дээгүүр хэрхэн удаан цуурайтаж байсныг санаад
                жаал хүү ганцаар инээмсэглэн хэвтэв. Ингээд гурван марал
                цааш модон дотор далд оров. Тэгэвч жаал хүү, тэднээс хараа
                салгахыг хүссэнгүй. Түүнээс цааш юу болохыг сэтгэлдээ

                ургуулан бодов.
                     Жаал хүүгийн нүдний өмнүүр дахин их гол жирэлзэн урсав.
                Голын түргэн урсгалыг ширтэхэд хөвүүний толгой эргэнэ. Жаал
                хүү дороо үсрээд голын дээгүүр нисэн өнгөрөөд голын цаад

                хөвөөнд аажуухан зөөлнөөр буувал нөгөө гурван марал тийм ч
                холгүй сайр дээр зогсож байжээ. Эвэрт гоо марал хөвүүнийг
                дуудаж
                     — Чи хэний хүү вэ? гэж асуув.

                     Гэвч жаал хүү үг дуугарсангүй. Хэний хүү болохоо хэлэх нь
                түүнд ичгэвтэр байжээ.
                     — Эвэрт гоо марал аа, өвгөн аав бид хоёр чамд их хайртай
                шүү. Таны ирэхийг бид хэдийнээ хүсэж байлаа гэж хөвүүний

                хэлэхэд
                     — Би ч чамайг мэднэ. Өвгөн аавыг чинь мэднэ. Тэр их сайн
                хүн шүү! гэж марал хэлжээ. Хөвүүн энэ үгийг дуулаад машид
                баярлавч түүнээ гоо маралд хэрхэн илчлэхээ мэдэхгүй дэмий л

                     — Би загас болоод энэ голыг уруудан Ишиг хөл нуур орж
                цагаан онгоцонд хүрчих үү? гэж гэнэт асуув.
                     Жаал хүү үүнийг л чадна. Гэтэл эвэрт гоо марал хариу
                дуугарсангүй. Тэгэхлээр нь хөвүүн зуных шигээ хувцсаа тайлаад

                голын хөвөөний улаан бургасны найлзуураас зууран, зайрмагтай
                хүйтэн ус руу шумбажээ. Гэтэл голын ус тийм хүйтэн биш, харин




                                                             82
   78   79   80   81   82   83   84   85   86   87   88