Page 86 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 86

Гэтэл юу вэ? Хонхон жингэнэх шингэн дууны хажуугаар
                машины моторын дуу алсаас сонстов. Аль нэгтээ ачааны машин

                явж байх нь ээ. Холын машины хүнгэнэх чимээ тодроход
                мөнөөхөн хонхон дуу замхарсаар удалгүй моторын их чимээнд
                дарагдав.
                     Жаал хүү чих тавин чагнавал төмөр харшлах чимээ гарч,

                хашааны гадаа машин ирж зогсов. Ноход боорлон шуугилдав.
                Цонхоор машины чийдэнгийн гэрэл гялсхийж унтрав. Мотор ч
                унтрав. Кабины хаалга тас няс хаагдах чимээ гарч машинаас
                буусан хүмүүс өвөр хоорондоо ярилцах нь дуулдав. Тэдний

                дууны өнгөөр таавал гурван хүн ирсэн бололтой. Тэд жаал
                хөвүүний хэвтэж буй цонхны ёроолоор ярилцан өнгөртөл
                     — Сейдахмат маань ирлээ! гэж Гульджамал хүүхэн баясан
                дуу алдаж, эр нөхрөө тосон гүйх нь дуулдав.

                     — Бид чамайг их хүлээлээ шүү! гэхэд урдаас нь нэгэн
                танихгүй хүн
                     —
                Сайн байна уу? гэж мэндлэх нь дуулдав.

                     — Та нар маань ямар шуу сууж байв даа? гэж Сейдахмат
                асуув.
                     — Яах вэ, байдгаараа л байна. Яасан орой ирэв?
                     — Харин ч азтай ирлээ шүү! Сангийн аж ахуйгаас нааш,

                ядахдаа Желесай орох замын машин харуулдаж байтал ашгүй
                эд манай эндээс мод авах гэж явна шүү.
                     Хавцлаар явахад тас харанхуй, зам нь ямар билээ дээ... гэж
                Сейдахмат ярив.

                     — Орозкул хаана байна? Гэртээ бий юү? гэж нэг хүн асуув.
                     — Бий нь ч бий. Бие нь баахан тааруухан байгаа байх.
                Манайх зайтай, манайд хоно. Аль вэ орцгооё гэж Гульджамал
                сулхан дуугарна.

                     Ирсэн улс Сейдахматынд орох гэж явтлаа зогсож
                     — Өвгөн сайн уу? Эмээ сайн уу? Мэндлэх дуулдав.
                     Момун, эмгэн хоёр тэрхүү ирсэн улстай харийн хүмүүсийг
                угтан авч буй мэт гадаа хашаанд уулзсандаа сэтгэл зовж байгаа

                байх даа гэж санагдана. Орозкул ч гэсэн ичих биш үү? Өөрийн
                ба бусдын нэрийг хугалахгүй бол зүгээр юм сан даа.




                                                             85
   81   82   83   84   85   86   87   88   89   90   91