Page 89 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 89
явчихна даа. Чи том болоод ном сураад энэ өвгөнөөсөө холдвол
таарна. Их харанхуй бүдүүлэг хүн байна шүү гэж цэрэг
жолоочийн ярихад жаал хүү
— Би өвгөн ааваасаа хэзээ ч холдохгүй. Их сайн хүн шүү гэж
тас зөржээ. Тэгэхэд нь
— Одоохондоо л сайн харагдаж байгаа юм. Чи хожим учрыг
ойлгох болно гэж цэрэг жолооч хэлсэн билээ.
Жаал хүү одоо гадаа улсын ярилцах чимээг чагнаж байхдаа
тэр цэргийн машин ирснийг санаж, манай эндхийн жолооч нар,
наад зах нь миний таньдаг жолооч нар цөм өөрсдийгөө яагаад
Эвэрт гоо марлын үр сад гэж үздэгийн учрыг тэр цэрэг жолоочид
сайтар ухуулж чадаагүйгээ харамсан бодож хэвтжээ.
Жаал хүү бол түүнд үнэн юм л ярьсан. Нэг ч үг санаанаас
зохиосон нь үгүй. Ноднин намар бас энэ үед, үүнээс арай ч
оройхон юм уу, уулнаас өвс тээхээр сангийн аж ахуйн олон
машин ирж билээ. Тэр олон машин уулын амны харуулыг дайран
гарсан нь үгүй. Арчагийн хотгор хүрээд тэндээс шууд эргэж зуны
хадлан авсан газар руу чиглэн оджээ. Тэгэхэд жаал хүү
Харуулын уул дээр байтал гэнэт учиргүй олон машины дуу
гарахад замын салаанд давхин хүрч үзвэл жигтэй олон машин
цувж байжээ. Тэгэхэд хүү тэднийг тоолоод арван тав хүргэжээ.
Тэр үес тэнгэр аягүйрхэн, хэзээ язаагүй цас орж магадгүй
байв. Хэрэв цас орчвол хадсан өвсийг хойтон жилээс нааш татаж
авна гэж ярьдаггүй хэрэг. Энэ нутагт хадсан өвсийг цаг тухайд нь
татаж авахгүй юм бол дараа авна гэж бодохын гарз. Тийш хүрч
эс чадна. Бодвол сангийн аж ахуйнхан элдэв ажилд самгардаад
завдахгүй байсаар орой болгож, сая л хамаг машинаараа нэг
зэрэг татахаар шийдсэн биз.
Үүнийг жаал хүү яахин мэдэх вэ. Мэдээд ч ямар хэрэг байх
билээ. Зүгээр л баярлан хөөрөхдөө машин бүрийг тосож, хэсэг
дагаж гүйснээ дараачийн машиныг тосож байжээ. Тэдгээр
машиныг үзвэл цөм цэлгэр цэлгэр шилтэй, гоё кабинтай, дандаа
цоо шинэхэн машин байв. Машины кабинд нүүр амандаа сахал
үсгүй, дандаа идэр залуу хүмүүс явах агаад заримд нь хоёр хоёр
хүн харагдана. Хажууд нь суугсад бол өвс ачаалан, таталцаж
88