Page 93 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 93

харайж зандалчин дайсныг илдийн эрчээр дарж, галд шатаж
                усанд живэгсдийг авран, улаан туг намируулсан пуужинт сөнөөгч

                онгоцонд суугаад сэгсгэр хар мангасыг намнахад цаадах нь
                уулын хавцгай байц дамжин зугтааж байжээ. Жаал хүүгийн
                пуужинт онгоц мангасын хойноос сум шиг шунгинаж байв. Жаал
                хүү мангасын хойноос пулемётоор шүршиж, «Фашистыг

                цохигтун!» гэж хашхирч байв. Ингэж явахад нь Эвэрт гоо марал
                үргэлж даган харж байжээ. Жаал хүүгийн ийм гавьяа байгуулж
                явахад Эвэрт гоо марлын сэтгэл тэнэгэр байжээ. Жаал хүүг
                Сейдахматынд хүрэхэд Эвэрт гоо марал «Одоо миний үр сад

                болох тэрхүү залуу жолооч нарын амийг аварна шүү!» гэж жаал
                хүүд захихад жаал хүү, «Би тэдний амийг аварна гэж Эвэрт гоо
                марал тандаа андгайлъя!» гэж амандаа өгүүлээд Сейдахматын
                хаалгыг балбав.

                     — Сейдахмат ах аа, бушуу явж манайхны амийг аваръя! гэж
                айхавтар сүртэй орж очсонд цаад хоёр нь айж мод шиг хөшжээ.
                     — Хэнийг аврах гэж, Юу болов?
                     — Сангийн аж ахуйн хэдэн жолооч нар төөрчээ. Таныг

                цахилгаан чийдэнгээ аваад ир гэж өвгөн аав хэлж байна.
                     — Тэнэг амьтан! Тэгж хэлэхгүй яасан юм гэж Сейдахмат
                харааж яаран хувцаслав.
                     Гэвч Сейдахматын энэ үгэнд жаал хүү тийм ч их гомдсонгүй.

                Гэрээс гараад эднийд хүрэх гэж ядаж явахдаа жаал хүү ямар их
                гавьяа байгуулж ямар сүртэй андгай тангараг өгснийг Сейдахмат
                яахин мэдэх билээ. Момум Сейдакмат хоёр явж төдий л их
                удсангүй нөгөө долоон жолоочтой тааралдан олж ирснийг жаал

                хүү мэдээд сая санаа амарчээ. Тэднийг олохгүй байж болох
                байлаа. Ямарваа аюул өнгөрсөн хойноо амархан санагдана.
                Ямар боловч тэр хэдэн хүнийг олж ирээд, Сейдахмат гэртээ
                оруулав. Орозкулыг босгож нэг тавыг нь тэднийд хонуулах

                болов. Бусад нь Момуны омгор байшинд чихэв.
                     Ууланд цасан шамарга нүдсээр байв. Жаал хүү гадаа
                саравчинд гарч харвал баруун зүүн дээр доорыг огтхон ч ялгаж
                чадсангүй. Шөнийн цасан шамарга улангасан эргэлдэж зузаан

                цас өвдгөөр татжээ.






                                                             92
   88   89   90   91   92   93   94   95   96   97   98