Page 95 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 95

Чингээд өвгөн аав нь жаал хүүгийн сайн Мэдэх түүхийг ярьж
                гарлаа. Түүний ярих нь: Магнитогорт байхад янз янзын нутаг

                хошуунаас аваачсан барилгын цэргүүдийг өндөр намаар нь урт
                гэгчийн жагсаахад киргизүүд бараг хамгийн адагт нь ордог сон.
                Тун ч намхан улс байсан шүү. Тооллогод жагсаад дараа нь түр
                амарч тамхиа татна. Тэгэхэд хонгор шар үстэй нэг их лут данхар

                эр бидний дэргэд ирж том дуугаар
                     — Та нар хаанаас ирсэн бэ? Манжуураас уу гэж байна шүү.
                     Бидний дунд нэг настайвтар багш хүн байсан юм. Тэр нөхөр
                     — Бид киргизүүд. Биднийг эндээс холгүй, манжууртай

                байлдаж байхад энэ Магнитогор гэдэг чинь зүүдэнд ч үгүй
                байсан юм. Тэгэхэд манай киргизүүд чам шиг л өндөр өндөр улс
                байсан юм даа. Гэвч гайгүй ээ, бид дайнаа дуусгаад бас өсөх
                болно шүү... гэж билээ.

                     Аль хэдийн болсон ийм нэг явдал өвгөний санаанд ороход
                тэр инээд алдан, шөнийн гийчдээ сэтгэл дүүрэн ажиглан хараад
                     — Тэр багш их үнэн хэлсэн юм шүү. Одоо хот ороод юм уу,
                энд тэнд явахдаа харж байхад сайхан өндөр өндөр улс

                харагддаг болсон байна. Урьдынхтай адилгүй болжээ...
                     Энэ өвгөн алиалах дуртай хүн байна гэж идэр хөвүүд мэдээд
                цөм инээвхийлж байв. Тэдний нэг нь
                     — Бид өндөр ч өндөр. Гэхдээ нэг машин маань хонхорт

                орчиход бид өдий олуулаа байж түрж дийлэхгүй байна шүү дээ...
                гэв.
                     — Тэр аргагүй. Тийм их өвс ачсан машиныг ийм их цасан
                шуурганд яаж дийлэх вэ! Тэнгэр өршөөж, маргааш өглөө

                болоход цөм бүтнэ. Гол нь салхи л намдаасай... гэж өвгөн тэдэнд
                зөвийг өгчээ.
                     Чингээд сайх залуус Арчагийн хонхрын эхэнд хадсан өвсөө
                татаж авахаар яаж явснаа өвгөнд ярьж гарлаа. Тэнд гурван том

                нуруу өвс байжээ. Тэд нурууны гурван талаас нэгэн зэрэг ачсаар
                байшин шиг өндөр ачсан тул дээр нь гарсан зарим нь аргамжаар
                дүүжлэн бууж байжээ. Тэр энэ гэлгүй нэг машин ачиж гаргаад л
                дараагийн машиныг оруулж байжээ. Өвс ачсан машины кабин ч

                харагдахгүй, зөвхөн салхины шил, мотор, дугуй нь ил харагдаж
                байжээ. Дахин эргэж ирж байхаар нэг мөсөн ачаад орчихъё гэж




                                                             94
   90   91   92   93   94   95   96   97   98   99   100